Дуурийн театрын дарга байхдаа хун цэн мэт л жавхаатай байсан Б.Сэргэлэн одоо элчин сайдын гэргийн статустай амьдарч буй. Хоёр эрэгтэй дүүтэй айлын том охин тэрбээр хувь амьдрал дээр мөн хоёр хүүхэдтэй гэрийн эзэгтэй. Аав нь аймгийн засаг дарга хүртэл алба хашиж байсан бол ээж нь тухайн цаг үед тэр бүр хүмүүс эзэмшээд байдаггүй дизайнер мэргэжилтэй байжээ. Алтан Москвад боловсорсон аав ээжийн охин эрхэмсэг байхаас аргагүй гэлцдэг.
Дарга аав ээжийн охин дарга л явлаа. Хань Г.Батбилэг нь ЗХУ-д сургууль төгссөн тэндээ олон улсын гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн нэгэн. Ийм нэгэн сурвалжит гэр бүлийн галыг манах үүрэг хүлээсэн хатагтай албан тушаалын тал дээр ч гялалзаж байлаа. Нөхөр нь элчингээр томилогдоход даган явсан тэрбээр үе үе төрөлх нийслэлдээ ирдэг. Дарга байсандаа ч биш цэрэг байсандаа ч биш хүн цаанаасаа ажил хийж явах үедээ гялалзаж явдаг бололтой. Түүнийг ажлаа өгснөөс хойш баахан оворжоо юу даа гэлцэх болж. Гэсэн ч суурь нь хаа гээгдэх вэ. Энэ зэргийн стилийг бол их хотынхонд илэрхийлээстэй. Хүмүүс ер нь заримдаа өөрийн хүссэнээрээ бусдыг дүгнэх нь ч бий л дээ.
Сэтгэгдэл (1)