М.Энхболд МАН-ын хүчтэй лидерийн нэг. Харин энэ бол эрхмийн хүү Э.Анар. Аав нь намрын цэцэгсийг ичтэл есдүгээр сард сурагчидтай авахуулсан зураг нь гялбуулж байсан даа. Ядахад гарчиг нь хүртэл тийм байхдаа яах вэ дээ гэж хүмүүс инээвхийлсэн. Улс төрийн мэдээ уйтгартай байх албагүй хашир улс төрч мэдэлгүй л яахав. Гэр бүлээсээ хэвлэлд хамгийн цөөн гардаг хүү нь энэ удаад зуны цэцэгсийг ичээж явна.

Үе тэнгийн залуус нь хурц тод, гала өнгөөр цэцэг “ичээдэг” бол түүний сонголт нэг иймэрхүү. Хүй долоон худгаас өөр газар харагдаж үзэгдэх нь ховор залуу Монголбанкинд “шахуулсан” гэж хэл аманд өртөж байсан ч ажилдаа аюулын сайн бололтой эцгийн нэрийг хугалахгүй яваа шүү. Харин саяхан тэрбээр удаан гэгч нь тэвчээртэйгээр төрийн албанд ажилласныхаа хэргийг гаргаж Монголбанкны Төлбөр тооцоо бодлогын газрын даргаар очлоо. Бэв бэлэн албан тушаал горилж гэртээ хөлөө савчин эрхэлж суугаа жаалууд түүн шиг эрт ажиллаж юм суран шударгаар дэвшиж чадаагүйдээ ичиж байгаа сурагтай. Дуудах нэрийг эцэг эх дуурсах нэрийг өөрөө олдог. Э.Анар бол энэ цагийн бас л ажилгүй хүн дэргэд нь ичмээр хөдөлмөрч залуу байна шүү. Гэр бүл сонголт дээр ч бас л бахархам сайн гэр бүл босгосон. Гэргий нь Японд дунд сургууль дүүргэн ЭМШУИС-ийг улаан дипломтой төгссөн. Сагсин бөмбөгт гарааны сайн тоглогч байж дээд лигт тоглодог байсан залуу ер нь юм юмны зах зухтай авьяаслаг гэж болно.

Сэтгэгдэл (17)