Энэ бүсгүйг “хангүг” төрхтэй стилийг нь ч яв цав барьдаг болохоор Солонгосын кино од, T-ARA хамтлагийн дуучин бүсгүйтэй адилтгадаг. Ингээд харвал ижилхэн ч юм уу. Энэ удаад түүний стиль тун өвөрмөц дэгжин байна шүү. Түүний нөхөр Т. Хасбаатар Ардчилсан намын залуу халаа.

Эхнэр нөхөр хоёр Арлын Японд танилцжээ. Хоёул тэнд суралцдаг байсан гэдэг. Ази стиль хэв маяг нэвт үнэртүүлдэг энэ бүсгүйг Л.Саруултөгс гэдэг. Японы «ОППЭН Косметик» ХХК-тай хамтран ажиллаж “ОППЭН” брэндийг эх орондоо тэрбээр саяхан оруулж ирсэн байна. Нээлтээ “Шангрила Улаанбаатар”-т нижгэр хийж дэгжин хувцастай томоохон арга хэмжээ алгасдаггүй бүсгүй бараг нөхрөөсөө илүү тодорхой хүрээнд танигдаад байгаа. Гэвч эдний гэр бүлийн нэг онцлог гэх юм уу, хоёулаа их дуугүй илэрхийлэлт багатай хүмүүс.

Эх сурвалж: Гранд сэтгүүл
Сэтгэгдэл (3)