Энэ бол Ханхүү. Эгчмэд бүсгүйд дурладаг, тэр нь бүр ээж аавтай нь үе тэнгийн. Үхэхээс бусдыг үзсэн аниа нар үеийн охидоос хамаагүй дээр гэдэг логик орчин цагт ид хүчээ авч буй. Ийм л байна охид оо. Жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш “Single LADIES 2” кинонд Ханхүү нэртэй сайхан залуугийн дүрийг бүтээж охидын зүрхийг зүссэн. “Амьдрал чиний төлөө” киноны гол дүрээр нь үзэгчид түүнийг илүү танимхайрдаг. УДЭТ-т харьяалагдаж буй тэрбээр нэр цэвэр, мөр цэвэр яваа нэгэн. “Manhunt international-2010” олон улсын сайхан залуу шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, загварын тайзнаа алхаж, реклам сурталчилгаанд олонтаа тоглосон нь түүний үнэхээр ханхүүд дөхөх нэгэн болохын нотолгоо. Сайхныг нь хэн нотлох юм гэж магадгүй асууж байгаа хүмүүст хариуллаа гэж.
Харин энэ зурган дээр Ханхүү бага зэрэг “миа” гарчихав уу даа. Салхи шуурганд хэн л хөөрхнөөрөө харагддаг байлаа. Тэр бас бодибилдэнгээр хичээллэдэг бүр хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Ээж нь “Chance” агентлагийн үүсгэн байгуулагч гэхчлэн олон сайхан баримтууд түүнд харьяалагдах аж. Түүнд бүсгүйчүүд сюрприз барих дуртай гэсэн. Харин гэр бүлийн статусыг ёстой бүү мэд. Хувийн нууцаа сайн хадгалдаг хүн дээ.

Сэтгэгдэл байхгүй байна