“UBS” телевизийн “Universe Best Songs” наадмын эхний гурван байранд багтаж байсан Э.Мишээлийг “Найзуудаа санана” дуугаар нь хүмүүс танимхайрдаг. Мэдээж ганцаараа биш шоуны шилдгүүдтэйгээ хамт дуулсан л даа. Харин хажууд нь яваа бүсгүй бол жүжигчин О.Цэнгэл. Багаасаа телевизийн урлагт хөл тавьж “Цоглог” хөтөлбөрөөр гардаг байсан сэргэлэн бор охин “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг хэд хэдэн кинонд амжилттай тоглосон. Хувь амьдралын тухайд “Танайд хоноё” нэвтрүүлгийг нэг үе хөтөлж байсан Тэнгис хэмээх бондгор залуутай нэг гэрт ортлоо дотно байсан ч нэг л өдөр ганц бие болсноо зарласан юм. Харин одоо бол тэр хайраа олсон бололтой. Залуусын үерхэл ид өрнөж байна. Олны танил залуус тэр бүр хос болоод байдаггүй тул хүмүүс сониучирхан харах юм билээ.
Сэтгэгдэл байхгүй байна