Маш авьяаслаг бизнесмэн гэргийтэй Б.Батболд “Шинэ дөл” барилгын компаниа удирддаг. “Ёстой хөгширдөггүй” ангилалд “АПУ”-гийн Л.Батжав найзынхаа хамт бичигддэг загварлаг эр шүү дээ. Харин энэ удаад тун эвгүй байдалтай дуранд өртөж орхиж. Оюунаа “аниа” уурлах вий дээ. “Киви”-гийн Ука гэрлэлт нууцхан хийж үрийн зулай үнэрлээд тэр үү сэхүүн зангаа гээж хүмүүстэй эелдэг харьцах болсон бололтой. Хөгшин залуу ч гэлгүй хэтэрхий эелдэг байдал нь түүнийг нэг чирэх нь ээ дээ. VTV-ээр дууны нэвтрүүлэг хөтлөхдөө хийлч Дээгийг дуурайн оролцогч залууд хальт сээтэн хаясан нь бас содон туссан. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл хатагтайн даруухан нөхөр амбицтай эхнэртэйгээ хамт биш энд тэнд ганцаар явсаар охидын хараанд орсон бололтой шүү. Ядахад эелдэг юмаа. Эвгүй л хөдөлвөл буруу ойлголт төрүүлчихдэг болсон нийгэмд амьдарч буйгаа ч мартсан бололтой, энэ хоёр.
Сэтгэгдэл (12)