Жүжигчин Б.Дөлгөөн саяхан “Гэгээн муза” хүртэн гэгэлзэж Жульеттад тоглосныхоо хэргийг гаргав. Нэг л өдөр найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” кинонд нүцгэлэн гарч ирсэн нь олныг гайхашруулсан ч чадварлаг найруулагчийн дараагийн бүтээлд “гоцрох” замаа зассан хэрэг байж. Цас цагаан эмзэг бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг тэрбээр эгэл амьдрал дээр нэг иймэрхүү. Бүр тэгэхээс тэгж байгаа юм шиг эхнэр нь бас ч үгүй олны танил болчихоод байхад нөхөр нь яагаад ч юм царай дарчихаж. “Тэр өмссөн хувцас, үс зүс зүгээр л матар” гэж “Гоёлын даашинз” кинон дээр Пүүжээгийн хэлдэг ишлэл энэ мөчид яг зохих нь уу даа, золиг гэж. Эсвэл хааш яайш моод энэ зун дэлгэрснийг бид мэдээгүй ч байж болох. Эрхэм Жульетта индүү ч юм уу ахуйн түмэн асуудалтай орооцолдох, бүр нөхрийгөө ч анзаарч арчлах завгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл (56)