
Найруулагч, жүжигчин Н.Алтантуяа “Хөөрхөн шулам” уран сайхны киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Хэсэг хугацаанд сураг алдараад байсан найруулагч маань шинэхэн бүтээл дээрээ ажиллаад завгүй явсан гэдгээ үзэгчиддээ дуулгасан юм.
Киноныхоо нээлтийн үеэр “Хайрын хурим” салоны даашинзаар гангарч ирсэн Т.Алтантуяад өмссөн даашинз нь зохисон гэж гайхалтай. Хүннү захтай, хоёр давхар ч юм шиг загвартай энэ өвөрмөц гоёлоо зөвхөн өөртөө зориулж тусгайлан захиалан хийлгүүлсэн нь лавтай. Болсон болоогүй элдэв янзын даашинз өмсөж улаан хивснээ алхаж байснаас үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж ажилласан Т.Алтантуяа энэ өдрийн хатан байж чадлаа.

Сэтгэгдэл (21)