Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татлаа

Энэ талаар өөрийнхөө цахим хуудсанд дэлгэрэнгүй бичсэн байна. “Өнөөдөр та нар шиг юмнуудын эрин үе байж болно. Гэхдээ ирээдүйд цаг өөр болноо за юу" гэсэн ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны утсандаа үлдээсэн бичлэгийг дүн өвлийн хүйтнээр түүний амиа алдсан Хөвсгөл далайн эрэгт сонсч хоолой зангирч билээ. Харин өнөөдөр надад яг тийм үе тулж ирлээ. Тиймээ, Сүмбээ чиний гэрээс үнэн юм. Өнөөдөр эд нар шиг юмнуудын эрин үе байж болно, гэхдээ цаг өөр болноо. Гагцхүү тэр цагийг авчралцахыг хичээлээ. Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна.

ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДДОГ гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч миний сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна. Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэнд нь очноо!!! Харин үзэл бодол минь хэвээрээ оршино, үхчихдэггүй юм бол!!!!

5р сарын 25 ны өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу оффшор дансны тухай хэргийн материал авч гишүүнээр элсэхээр АНУ руу явах гэж байхад эрүү үүсгэж саатуулснаас хойш сар гаруй Эрүүгийн цагдаагийн үүдийг сахиж дуугүй байсан.

Харин өнөөдөр ийнхүү яллагдагчаар татагдлаа...сайд асан А.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, МИАТ ыг дээрэмдэхдээ онц хүндээр гэмт хэргийн бүлэг зохион байгуулж залилан завшиж хулгайж луйвардсан гэх хэрэгт чихэгдэж байна. Би МИАТ ыг дээрэмдээгүй. Би эрх бүхий албан тушаалтан биш ээ...Сайн төр, шударга ёс хэзээ нэгэнт цагт ирж л таарна. Хэрэг хийгээгүй нь хэзээ нэгэн цагт тогтоогдож цагаадах цаг заавал ирнэ. Мөнгө төлж миний талаар мэдээлэл цацах гэж оролдсоныг сэтгүүлч нөхөд маань ч хэлж байсан. Бүр богино хэмжээний нэвтрүүлэг хүртэл хийж гаргахыг оролдсон шүү...Цагдаа ийм юм хийгээгүй гэвэл хэн захиалж хийлгэж байсан байх уу.

За яахав өнөөдөр та нар шиг ардчиллын нэр барьсан юмнуудын эрин үе байж болно. ИРЭЭДҮЙД ЦАГ ӨӨР БОЛНОО...миний алдаа гэвэл сэтгүүл зүй 4 дэх засаглал гэдэгт итгэж энэ 4 жил эрх баригчдыг зоригтой шүүмжилж ТВ-гээ хүртэл хаалгаж явсаных юм. Цензургүй сэтгүүл зүй байх ёстой гэж итгэж явсаных юм. ӨӨР ЮУ Ч БИШ” хэмээн бичжээ.

Л.Мөнхбаясгаланг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр Эрүүгийн цагдаагын газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.  Тэгвэл Л.Мөнхбаясгаланд 10 жилийн хорих ял төлөвлөж, яллагдагчаар татсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    Захиалгаар ажиллаад 40 сая төгрөг авсан гээ биз дээ. Жирийн сэтгүүлч ТВ байгуулах мөнгөтэй юу. Эмүжин, Мөнхбаясгалан хоёр захиалгын алуурчид гэдгийг бүгд мэддэг шдээ
    2016 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin
    mongolchuud tamiin togoondoo
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Хүний зовлонгоор мөнгө олоод сайхан байвуу чи
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Zochin
    Idej uusan ni togtoogdson bol shiitgelee huleej l taarna shde, daanch ih jujigleed bsiimaa, odoo teed gutgegdsen bolool bas ih jujiglene biz
    2016 оны 07 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Idsen ni unen Bol yaltai bile xuxen mini,zuv zuger bxad eru usgexgui l bailgui de
    2016 оны 07 сарын 12 | Хариулах
  • Болд
    Олон сая төг идчихсэн нь үнэн бол яллуулахаас өөр яана гэж
    2016 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Arai ugue bailgue dee.Sain setguulch sh dee .muruuruu ajlaa hiigeed yavj bgaa huniig .
    2016 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин
    hun gutgej doromjlohdoo meregshsen sanagddag
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • cg
    gemt hereg hiisen bol hen ch adilhan.yaahaas ch siihguu balai avgai bolj
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • G
    Hohi chin shorondoooo suuuval taaaaarna
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Zochin
    Minii duu Unen yalna
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Soongo
    Яасан ч хэцүү юм бэ дээ, бас ч нэг үеэ бодвол иргэдийн хяналт, хэл ам гээд гайгүй болсон өнөө цагт дуслын төдий буруугүй хүнийг юу юугүй барьж хорих нь больсон шүү, тодорхой нэг хэмжээгээр л мөнгө төгрөгний асуудалтай байгаа байх аа, үнэнээ хэлээд, хань хамсаатнаа хэлээд, зөв буруугаа олохгүй юу даа, буруу хүмүүстэй нөхөрлөсөн юм уу, за за учир нь олдох байлгүй дээ, сэтгэлийн тэнхээтэй л байгаарай
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025