
“Хадаг” уран сайхны кинонд гол дүр бүтээж анх олны анхаарлын төвд орсон “дух” Б.Цэцэг өчигдөр нээлтээ хийсэн “Хөөрхөн шулам” уран сайхны киноны нээлт дээр энгэр задгай, тас хар савхин даашинз өмсөж ирлээ. Цаг агаар халуун байсныг хэлэх үү “дух” Цэцэг халуухан харагдаж байгааг хэлэх үү хавь ойрынхоо хүмүүсийн анхаарлыг өмссөн хувцсаараа татсан. Хэсэг хугацаанд дасгал хөдөлгөөн хийж жингээ хэрхэн хурдан хугацаанд хаях заавар зөвөлгөө өгөөд байсан тэрээр кино урлагт “Хөөрхөн шулам” киногоороо эргэн ирсэн нь энэ.

Нэр зүсэндээ тохирсон киноны гол дүрд тоглож киноныхоо нээлт хөөрхөн шулмас болж ирсэн Б.Цэцэгийн шинэ дүр төрхтэй танилц гэмээр харагдаж байна. Өмнө тоглосон "Хадаг" киноныхоо дүрээс тэс өөр дүрд тоглосон Б.Цэцэг царай зүс, бие хаа газар тэнгэр шиг өөрчлөгдсөн байгаа биз.

Сэтгэгдэл (18)