МАН шат шатандаа олонхи болж засаг барих эрх мэдэлтэй болсон. Гэвч тэд зүтгэсэн нэгнээ гомдоож, зувчуулсан нэгнээ шагнаж байгаа бололтой. Тухайлбал Өнгөрсөн 4 жилд бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнгө үзэмжийг эрс өөрчилж чадсан нийслэл хотыг МАН удирдана. Дүрэм ёсоороо бол нийслэлийн МАн-ын дарга нь засаг даргын суудалд суух ёстой. Үүгээр бол Ц.Сандуй хотыг толгойлох юм. Гэтэл ман-ын удирдах зөвлөл өөр шийдэлд хүрчээ. Хэдхэн өдрийн өмнө л их хуралд нэр дэвшинэ гээд гүйж явсан. Нэр дэвших боломжоо өвөртөлж чадаагүй учраас оргүй хоосон суухаар штаб ахлах болсон Су.Батболдод хотыг өгнө гэнэ. Ядаж л нэг удаа хотод ямар нэг ажил хийж байгаагүй. Хотын хөгжлийг өнгөрсөн 4 жил хэрхэн явагдсан вэ гэдгийг тольдож хараагүй нэгэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Уг нь ялагдлыг амсч хэн ч тоохгүй байсан нийслэлийн МАН-ыг хүлээн авч өдий зэрэгт хүртэл тойгдсон хүн нь мэдээж хэрэг Ц.САНДУЙ. Түүний хувьд өнгөрсөн 4 жил чөмгөө дундартал зүтгэсэн нь гарцаагүй. Харин хариу болгож нам нь хүртэх ёстой бялууг нь аваад өөр гавьяа байгуулаагүй нэгэнд өгчихлөө. Албан тушаалын хувь хүртээх ажилд ийнхүү МАн асуудлыг үүсгэж ажиллах итгэлтэй бас зүтгэлтэй залуусаа жийж эхлэв бололтой. Су.Батболд тийм л хотын дарга хүссэн юм бол хош сууж хөшигний ард нуугдалгүй багаа ахалж фронтод тулалдахгүй яасан юм. Өмнөх хотын дарга Э.Бат-Үүл гишүүнээс татгалзаж хотын ИТХ-д багаа ахлан орж л бялуугаа хүртсэн.
Харин энэ жил Ц.Сандуй л яг ийм замаар явж намаа ялалтанд хөтлөв. Харин хариуд чи хойшоо би эрлээд гэсэн зарчимгүй үгээр золигь гаргачихжээ. Үүнд нь түүнт багийхан намын удирдах зөвлөлдөө гомдож л суугаа нь гарцаагүй. Багийг багаар нь ажилуулахгүй бол мөрийн хөтөлбөрөө гардаж бололвсруулаагүй хүн хийх ухаанаа олох гэсээр байтал цаг хугацаа өнгөрч өнөөдөр олсон үнэ хүнд нь суларч 4 жилийн дараа хотынхонд хөшиглүүлээд үлдэх вий дээ. Зүтгэсэнд нь бус зүгээр л хойш суусанд нь албан тушаал өгдөг жишгийг МАН тогтоохоор шийджээ.
Эх сурвалж;Time.mn
Б.Ган
Сэтгэгдэл (6)