Тод модель Д.Болормаа аргагүй удмын сайхан бүсгүй гэдгийн нотолгоо нь түүний дүү Д.Энхсүрэн мөн л загварын ертөнцөд хөл тавьж чамгүй амжилттай яваагаар илэрхийлэгдэнэ. Ер нь бол айлд нэг хөөрхөн охин байхад нөгөөх нь өөр, нэг нь туранхай бол нөгөө нь тэс хөндлөн тарган ч юм уу байх тохиолдол элбэг тул эднийхнийг “юу идэж уухаараа ийм болчихдог байна аа” ангилалд хамруулж болно. Д.Энхсүрэн Сингапурт “Carrie Model`s” агентлагт ажиллаж сарын 30 мянган ам.долларын цалин авдаг гэдэг. Эгч шигээ алдрын титмийг эх орноосоо зүүгээгүй ч орчин цагт бол чамлахааргүй амжилт. Бүсгүй үүгээрээ гайхуулж орхисноос хойш түүнийг эх оронд нь харвал “Нөгөө үрж дуусдаггүй 30 мянган доллараа үрэхээр ирж” гэж хүмүүс бие биенээ нудчин жуумалзах болсон. Саяхан нэгэн брэндийн нээлтэнд эгчийн хамт ирсэн тэрбээр тэндээс хөөгдөн хөөгдөн дуртай дургүй гарч явлаа. Бүх насаараа хэвлэлийнхнээс болж нөхөргүй яваа гэж хошуу цорвойлгодог топ маань дүүгээ хэвлэлийн сүүдэр дайруулахгүй болдог бол халаасандаа хийчихмээр санагдаж байгаа бололтой. Мэдээж залуу охин юм чинь гэгээн алсын одод болох хүслэн байлгүй л яахав. Дүү нь эгчийнхээ сиймхийгээр ингээд хөөрхөн зураг даруулж амжсан л даа.
Сэтгэгдэл (6)