Тийм ээ, Э.Бат-Үүл хэлсэнчлэн МАН-ынх л бол бор халзан хонь байсан ч гарахаар сонгууль боллоо. Одоо харин сонгогдсон нөхдүүд улс гэрээ эмхлэх сандал ширээгээ хүлээж авах цаг. Төрийн ордонд сайдын сэнтийд залрахаас сонирхолтой мест чухамхүү хотын даргын алба гэх юм билээ. Бид өнөөдрийн энэ өндөрлөг дээрээс эргэн харахад М.Энхболд, Ц. Батбаяр, Н.Болормаа, Г.Мөнхбаяр одоогийн дарга Э.Бат-Үүл гэсэн дарга нартай байв. Харин сонгууль дуусахад дараагийн хотын дарга Ц.Сандуй гэх шум дэгдэж эхэллээ. Нийслэлийн МАН-ын хороон даргын хувиар багаа удирдаж ялалтад хөтөлсөн тул тэгэхээс ч яахав. Намын дарга Ерөнхий сайд болдог бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд багийнхнаа хөтөлж ялсан дарга хотын мэр болох нь дамжиггүй.

Ц.Сандуй намын хамгийн хүнд үед албаа хариуцлагатай хашиж сонгуулийн үеэр өөрийн сурталчилгаагаа ч умартан нэр дэвшсэн төлөөлөгчдийнхөө сонгогчидтой хийх уулзалт дээр очиж явсаар таарсан байх шүү. Их хотын өнгө төрх энэ улс төрийг барьж буй хүчний нүүр царай гэж хэлж болно. Ц.Сандуй цэмбийтэл намаа ялалтад хөтөлсөн шиг хотоо өнгө оруулж эмхэлж цэгцэлнэ гэсэн хүлээлт өндөр байна.
Ирээдүйн хотын мэрт шилэгдээд байгаа Ц.Сандуй 1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны даргаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос Нийслэлийн Засаг даргын орлогч байв. Намын нүүр царай, жентельмэн гэгддэг эрхэм Ц.Сандуй хотын өнгө төрхийг тодорхойлохдоо тун нарийн мэдрэмжтэй чамбай хандана гэж учир мэдэх хашир эрхмүүд ярилцах болж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)