
Нэг хэсэг “Анхны хайр” дуугаараа хүүхэд, залуусыг байлдан дагуулж, хөгшид настнуудыг хөвсөлзүүлсэн залуу дуучин М.Маргад-Эрдэнэ өвөрмөц хоолойн тембрээрээ үеийнхэн дундаа ялгардаг. Нэгэн үеийн нэжгээд оддыг төрүүлсэн “New star” наадмын шагналтан, тэрээр хэсэг хугацаанд сураг алдраад байсан нь эрдэм номын мөр хөөж, оюутны ширээнд хадагдсантай нь холбоотой аж. СУИС-ийн Эстрадын дуулаачийн ангийг дүүргэсэн тэрээр уран бүтээлийнхээ ажилд ч ханцуй шамалсан гэнэ. Төрөлх авьяас гэдэг даравч дардайж, булавч бултайдаг эд хойно, гэнэгүйхэн явж байгаад шоунаас авьяасаа олж нээсэн залуу мэргэжлийн акулуудын “Нэг юм дуулгах хүү байна” гэсэн үнэлгээ, зөвлөмжөөр мэргэжлийн түвшний дуучин болохоор шийдэж, номын дуу сонсч, ногоотой шөлийг нь уужээ. Дахин давтагдашгүй дуу хоолой, залуу сайхан нас байхад юухан байхав, М.Маргад-Эрдэнэ рок попын урлагт цус сэлбэн, цахиур хагалж мэднэ. Амжилт хүсье.

Сэтгэгдэл (3)