“НИК”-д удирдах алба хашиж явсан Г.Гансүх топ бүсгүйчүүдтэй ээлж дараалан болзсоноор карьераасаа илүү олны анхаарлыг татах болсон. МУГЖ Ж.Алтанцэцэгийн нөхрийн төрсөн дүү, топ модель Ч.Туяацэцэгтэй амрагийн романс хэлхэж байсан зэргээрээ олонд танигдах болсон энэ эр нэг л өдөр загвар өмсөгч бүсгүйгээс салж, дараагийнхаа дурлалт бүсгүйгээр мөн л топ модель Ч.Ундрахыг сонгосон. Гэгээн хайрын өдрөөр олонд харилцаагаа ил болгож, цагаан сараар хамтдаа золгуут хийж явсан тэд удахгүй баярт мэдээ дуулгах нь. Тодруулбал, бүсгүй бие давхар болжээ.
Будаг шунхаа арилгаж, өндөр өсгийт дээрээс буусан бүсгүй олны нүднээс жийрхсэн ч бидний дуран хараанаас мултарсангүй. Түүний хувьд өмнөх амьдралаас нэг охинтой бол Г.Гансүх анхны эхнэрээс хоёр хүүхэдтэй. Хосууд хүүхдүүдээ дагуулан Хөвсгөл далайд амарч романтик аялал хийх нь бий. Г.Гансүхийн хувьд салсан ч гэсэн аавын үүргээ биелүүлэхдээ болздог бүсгүйчүүдээсээ нэрэлхдэггүй. Харин топ бүсгүй бөөгийн онгод сахиусаа авснаар нөхрөөсөө салсан гэгдэж байсан билээ. Болохгүй юм болдоггүй ч болохоо хүрвэл энэ дэлхийн хаанаас ч бие биенээ олж нэгэн дээвэр дор нэгдэх нь бий.

Сэтгэгдэл (2)