Дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-ын сүүл үед гэнэт тодорсон гэмгүй төрх байлаа. Сүүлийн хэдэн жил хөдөө хөхөрч гадаа гандаад байсан нь сонгуультай холбоотой байж гэж хүмүүс жиг жуг хийж байв. Ардчилсан нам хийсэн зүйл мэдээж бий, тэр дундаа хүүхнүүдэд арай давуу мэдэл, сэдэл өгсөн юм шиг. Эр нь чанга эр хүн шиг, эм нь гал тогоондоо эм хүн шиг таарч тохирч байсан бол илүү дутуу сэдэлгүй амьдрал явдгаараа явах байв. Хүүхнүүдийн сэтгэлд Төрийн ордон багттал босгоо намсгасан нь сонин тохиолдол байв. АН-д тоогдсон дуучин бүсгүй айхавтар цэгцтэй хувцаслан үс засалтаа өөрчилж гунхаж явсан нь саяхны агшин. Одоо тэгээд үсээ задгайлж дээлээ тайлаад урлагийн тайз руугаа буцсан нь дээр гэлцэн сэтгэлийг нь засаж буй сурагтай. Угаас иймэрхүү имижтэй түшээ өмнө нь байгаагүй юм. Имиж яах вэ гол нь үйлс бас дахин үйлс шүү дээ.


Сэтгэгдэл (18)