Дөрвөн зуун сая төгрөгийг зарлагдан байж сүр дуулиантай хийсэн хурим нь дөрөвхөн жилийн настай байсан МАК-ын Н.Нямтайширын газар дээрх ганц охин Н.Цэлмүүний анхны нөхөр Д.Цолмон энд явж байна. Угтаа бол удам судар хавьгүй дээгүүр айлын хархүү нэрт зохиолч Ч.Лодойдамбын зээ хүү гэж байгаа. Төгссөн сургууль соёлоороо ч толгой дээгүүр гэх юм билээ. Гэвч хосууд нэг их удаан амьдраагүй, хүүхдээ өнчрүүлэн байж хоёр тийш болсон нь хөрөнгө чинээтэй хадмын хаяанд жижигдсэнийх гэдэг. Юутай ч энэ салалтын дараа Н.Цэлмүүн гундах нь бүү хэл харин ч мандан бадарч, “Хас”-ын Ч.Ганхуягийн бага дүүтэй хэсэг романс хэлхэж өдгөө бол экс Ерөнхий сайд Сү.Батболдын ууган хүүтэй хамтын амьдралаа эхлүүлээд буй.
Харин баян өв залгамжлагчийн охины голж хаясан нөхөр гэгддэг Д.Цолмон анхны эхнэрээсээ дутахааргүй бүсгүйчүүдийг оймс шиг сольсоны эцэст гурав дахь бүсгүй дээрээ тогтоод буй юм гэсэн. Хэсэг нам гүм байсан тэрээр энэ удаад гарч ирэхдээ ихээ бууралтсан үстэй, буурьтай төрхтэйгөөр бидний дуранд олзлогдлоо. Цэл залуугаараа яагаад ч сахал үс нь бууралтчихдаг юм. Тээр жилийн Алтан сарнай дээр, салахынхаа өмнөхөн нүд нь хөхөрчихсөн ирж байв. Магад юм л бол хойд талын хар овоохой гэдэг шиг Мүүнээгээс л өө эрээд байдгаас биш угтаа бол мань эр өөрөө бүтэлгүй нөхөр ч юм билүү, хэн мэдлээ. Эсвэл хөрөнгө чинээ багатай эр хүн өөрөөсөө илүү мөнгөлөг, хөрөнгөлөг хүүхэнтэй суучихаар сэтгэлзүйн депресст орсоор ийм байдалд орсон ч юм билүү. Дөрвөн зуун саяын өртөгтэй хуримын золиос оо гэж.
Сэтгэгдэл (1)