
Телевиз нээлээ, хаалтын гэрээгүй, бизнес эрхэллээ бахдам амжилттай яваа утгаараа төгс төгөлдөрт тун ч дөхсөн бизнесмэн бол “Гацуурт”-ын Л.Чинбат. Түүний зөвхөн жилд төлдөг татварын хэмжээ 3 тэрбум гэх тоо дуулдсан нь хэдэн жилийн өмнөх баримт. Дахиад цааш нь тоон хэлээр үргэлжлүүлбэл Л.Чинбат 15 хүүхэдтэй айлын 4 дэх нь. Аав ээж хоёр нь энх тунх, ач гуч 100 хол давсан энэ айл саяхан нижгэр баяр тэмдэглэжээ. Хоёр буурай Лхагва, Чанцал нар ханилаад 63 жил болсныхоо ойг тохиолдуулан очир эрдэнийн хуримаа хийсэн аж. Эрхэм бизнесмэний хүүхэд насны дурсамжинд тарваганы мах, дэггүй занг нь дарах гэж хатуу багшийн цаг наргүй хөдөлмөрлүүлдэг асан үе тодхон үлдсэн гэдэг. . Говь-Алтайн Бигэр түүний нутаг. Алтайн хөх харчууд аюултгүй оюунлаг, санасандаа хүрэхийн тулд сар жилээр ч мачийж чаддаг хөх эрс байдгийн нэг нь чухам Л.Чинбат гэлтэй. Өнөр бүлээ тэжээх гэж аав Лхагва гуай шөнийн гурван цагт босч 10 гаруй километр явж байж таарвал тарвага агнаж ирдэг байсан гэдэг. Л.Чинбат 7 нас хүртлээ хөл нүцгэн таваргаж, 10-р анги төгсөн төгстлөө шинэ хувцас мөрөндөө хүргэж үзээгүй гэдэг. Багадаа түүнийг өнөөгийнх шиг зөөлөн, эевэргүү байсан гэж санана уу. Үгүй шүү дээ. Бүр засрашгүй дэггүй жаал байж. Ямартаа л аав ээж нь “Алахгүй л бол яасан ч болно” гэж багшийн гарт тушааж байхав. Хүүхдийг хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй, тэр эцэг эхээ дуурайна, тиймээс өөрийгөө хүмүүжүүл гэдэг зарчимтай ноён. Л.Чинбатын өнгөтэй өөдтэй, ёстой очир эрдэнэ шиг гялалзаж,урсах амьдралыг сөрж яваа нь чухамдаа эцэг эхээс нь ирсэн гялбаа гэлтэй.

Сэтгэгдэл (6)