
Нэг туйлшрахаараа бараг л насаараа туйлширчихдаг нь бидний гэм биш зан. Нутаг усны энерги, жалга довны үзэл ч гэмээр юм уу, Дарханы охид хөөрхөн, Эрдэнэтийн залуус царайлаг, Булганыхан будилиантай гэх мэтчлэн явж өгнө. Угтаа нүдээр харж, гараар бариагүй ч иймэрхүү цуу ярианд итгээд тийм л юм байх гэж үзэх нь олон л доо. Тэгвэл хөөрхөн сайхан бүсгүйчүүдтэй өөр нэг газрыг бид мартаад ч юм уу, мэдэхгүйдээ ч юм уу, орхигдуулсан бололтой. Одоогийн мисс, загвар өмсөгч тодотголтой сайхан бүсгүйчүүд Дорнодоос ихэвчлэн гаралтай байгааг анзаарсан уу? ОХУ-д бужигнуулж явсан дуучин Б.Амархүүгийн гэргий О.Ариунзул гэхэд л Дорнодын охин. Харин Б.Амархүү “будилаантай” гэгддэг Булганаас гаралтай. Ямартай ч Дорнод нутгийнхан хүргэнээрээ ихэд бахархаж “Манайх” хэмээн гайхуулдаг сурагтай. Сайхан охидтойнх Дорнодчууд хамаг л өнгөтэй өөдтэй залуусыг хүргэнээ болгох нь байна шүү.
Сэтгэгдэл (3)