Г.Ариунбаатар одоо онгирч болно!

Цэл залуугаараа МУГЖ цолоор энгэрээ мялааж асан Г.Ариунбаатар анх гарч ирэхдээ л давилуун, сагсуу гэгдэж байв. Сонгодог урлагийн олимп гэгддэг М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнээс Гран при хүртэхдээ 21, ОХУ-д болсон 1600 гаруй дуучид оролцсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзлэхдээ тэр 26 настай байв. “Дуурийн дуучин гээд би Бөхийн өргөөнд дуулахгүй байлтай биш” гэж даруухан загнаж байсан хархүү өдгөө «Мариинский» театрын гоцлол дуучин болохын сацуу өнгөрөгч 9 дүгээр сараас эхлэн дэлхийн хэмжээний аялан тоглолтуудаа хийж буй. Англид тоглох үеэр нь Английн хатан хаан өргөөндөө урьж Букингемийн ордонд хатан хааны гэр бүлтэй оройн зоог хамт барьсан нь жирийн Монгол хүүд заяасан онцгой хувь тавилангийн илэрхийлэл гэлтэй. Ийн 27 насан дээрээ дэлхийд тоогдсон Монгол сонгодог хархүү алдрын оргилд хүрсэн ч хаа очиж даруухан болчихов уу гэлцэх болжээ. Хувийн амьдралын тухайд эхнэрээсээ нэг хэсэг салж сарнихдаа тулсан ч эргэн нийлж элэг бүтэн амьдарч буй. Түүнээс өмнө амьдралтай, үртэй байснаа ч нуудаггүй Г.Ариунбаатарын хувьд урлагийн амжилт ч, хувийн амьдрал ч аль аль нь эрт эхэлжээ. Одоо түүнийг онгирсон ч хэн ч юу ч хэлэхгүй болтол өндөрлөгт тэр нэгэнт хүрчээ. “Чадаж байвал онгирох хэрэгтэй” гэж хэлэх дуртай хархүү цагаа тулсан чинь даруухан юм гэгдэн ард түмэнд хайрлагдах болж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • ооооо
    ehner ni ch gj bas yvdaltai huuhen
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Orgil
    Novshiin zaluu. Meddg humuus ni medne dee
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Hunii huwiiin amidral bol huwiin amidral ajliin amjilt bol ajliin amjilt 12 10 nasnii zopuutei emee owoo nar n bdg zagwar umsdug tasarhai biy haa tsarai zustei ohintoi ywlddg c ym blu hn mdlee bid nart hunii huwiin amidral ogt hamagu za mongol nerg delhiid shorootoi hutgasan bol oop delhiig baildan daguulad ywj bga huniiig ingh erh bhgushde
    2016 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    bayrmaa Ariunbaatar 2g ywldggig hn notloh ym ?Zurag n bga ymu Bayrmaa baitugai saihan huuhen olddgiim bshu Aygu l bol oopoosoo hamaagu zaluuhan saixan xuuxentei suundooo ayguu l bol
    2016 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Jorlon Otgonjargaltai yavaad baisan zaluu baina.
    2016 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Сайн муу үгс цуг явдаг хорвоо юм даа. Энэ хүүд сайхан сайн бүгд цогцолжээ. Яахав сайхны хажуугаар саар үгс явна биз тэр нь тэнцвэртэй байж л байг. Харин иим үгэнд гомдон санааширч унаж болохгуй. Атаархуу хүмүүс үгээ чулуудаж л байг. Алаг эрээн амьдрал юм чинь бүү тоо. Улам л гялалз. Цөөхөн хэдэн хүнээс цойлоод гялалзсан үрсээ бүү муулдаа.
    2016 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zochin
    Ehnerteigee amidarch bga genvv uchnuun huuhen shuuhantai yvaldaad l barigdaal svvliin ved jujigchin bayarmaatai yvj bga shd ulanuded hurtel bayarmaa n ochson
    2016 оны 06 сарын 25 | Хариулах
  • Bilegjargal
    Ihenh tom temtseend orson bvhendee turuulsen Glinkad orood Gaviyat bolson Ongorson jil Hamgiin tom olimp Chaikowskiid gran pri avsan shuu dee Delhii niiteer baharhaj bishirch baihad Manai tur zasag zaluu uran buteelchee yaj shagnav? Iimerhuu zaluusaa l demjij baigaasai jinhene chadlaara yvaa zaluu ym shig bga ym Tanai site uran buteeliih ni amjiltiig ehleed sain sudalchih bas zugeer ch baigaagvi hvn shvv naad zaluu chin
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    BRAVO BRAVO BRAVO BRAVO ARIUNBAATAR!
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025