Амьдралдаа нэг ч медаль авч үзээгүй бөгөөд анхны медаль нь Төрийн соёрхолт хэмээх том шагнал байсан хүн бол инженер Н.Нацагням. Хийсэн бүтээлээрээ хийрхэхгүй ч алдар хүндлэлээ хүртсэн даруухан инженер 100 сая төгрөг мөн гардсан билээ. Нэг шинэ жилжин энэ хархүү суваг болгоноор гарч од болж байсан ч тэгсгээд ажлын өрөөндөө бүгчихсэн нь даруу зангийнх нь илэрхийлэл гэлтэй. Мөнгөтэй, алдартай залуу хүнд наадам наргиан, найз нөхөд уг нь баймаар ч тэр өөрийгөө хадгалж үлдэж чадсан.

Гэхдээ stop! Шуурганы өмнөх нам гүм гэгчээр Төрийн соёрхолт инженер тэгтлээ даруухан бүгсэний учир нь сонгуульд биеэ сойж буйтай нь холбоотой гэнэ. Тийм ч биз, үгүй ч биз. Манайд тогтсон жишгээр бол үнэн байж болох талтай. Нэр алдарт хүрсэн аливаа хүмүүнд заавал хийж үзэх, үзүүштэй нэг зүйл байдаг нь сонгуульд нэр дэвших явдал гэж манай үеийнхэн үздэг болсон билээ. Инженер Н.Нацагнямыг ирэх сонгуульд МАН сойж байж магадгүй байдал ажиглагдаж эхэллээ. Гэвч өөрөө бол өнөөдрийг хүртэл ганц үг ганхийгээгүй яваа, харин МАН-ын эмэгтэйчүүдийн ёолконд ирснээс харвал мань хүнтэй холбоотой цуу үнэн байж болох талтай. Насаараа зүтгэсэн ч гэсэн намаа солих нэгэн байхад үерхэлдээ юу ч болж байсан үнэнч хэвээр үлдэх хүмүүс энэ мэт байх нь бий л дээ.
Сэтгэгдэл (2)