Жил жилийн шинэ жилийн баяраар бид хосуудтай болдог. Шууд утгаараа биш шүү, үдэшлэгний хос яриад байна л даа. Хэзээ язааны төөрөлдсөн заяаны ханиуд гэмээр хэн нэгэнтэй хамтдаа татуулсан патиар чинь янзтай гоё гарахыг та анзаарсан л биз дээ. Бид энэ удаад тийм хөгжилтэй фото агшнуудыг сонирхуулж байна. Гоё зураг, гоё хосууд.
Жич: эхнэр болон нөхрүүд бүү унтууцаарай.
Санамсаргүй дарсан зургууд шүү.
Ц.Сандуй &Дээгий

“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч хийснээр хийлч Дээгий олны хайр талархал, шохоорхол хүндлэлийг хүлээсэн хүсэмжит бүсгүй болжээ. Мөн ч олон хархүү харь эрийн гэргий болсон энэ бүсгүйд сэтгэлийн жолоо алдарсан байх шүү. Барууны сэтгэлгээтэй, илэн далангүй шогийн өндөр мэдрэмжтэй хийлчин энэ удаад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай зүс нийлчихэж. Улс төрийн хүрээнд жентельмэн гэгддэг Ц.Сандуй хийлч бүсгүйн хажууд тун ч дориун, бүр ч цэмцгэр, байдгаасаа зөөлөн төрхтэй харагдаж байх чинь вэ.
У.Хүрэлсүх &Б.Сарантуяа

Сүрхий сортоотой гитар баривал дуучин, буу баривал анчин, нударга зангидвал боксчин шиг болчихдог улс төрч бол У.Хүрэлсүх. Бас ч үгүй цээж нүцгэн зураг нь бүсгүйчүүдийг хуйлруулна шүү дээ. Түүний үдшийн хос Зууны манлай, поп хатагтай Б.Сарантуяа. Ямрав дээ, манайхаан? Уг нь өөрөө л гэрлэж бараалахаас зугтаад яваа болохоос эмэгтэй хүний хувьд ид нас, эр хүний хажууд нууцлаг гоо сайхан нь тодордог юм биш үү, Сараа? Дуулиан шуугиантай энэ хатагтай эрчүүдтэй нэр холбогддог боловч хэн нэгэнтэй нь хамт халуун дотно, ядаж энэ дайны авахуулсан фото нүдний гэм.
Ц.Мянганбаяр &Г.Баасан

Сайхан хүүхнүүд нэрийг нь сонсоод л чихээрээ дурлачихдаг гэмээр “Алтны магнат” Ц.Мянганбаярт бие, сэтгэлээ өгсөн бүсгүйчүүдийг бид хэзээ язааны мэт таньдаг. Хачирхалтай нь олон эхнэр, хүүхдээрээ Монголын Султан мэт яригддаг энэ эрхмийн тэднийхээ хэнтэй нь ч хамт авахуулсан фотог бид харсангүй иржээ. Хэвлэлд үргэлж элдвээр бичигддэг ёстой юм үзсэн нүнжигтэй эр болохоо илтгэж нэг ч удаа гомдоллож байгаагүй тэрбээр түүхэнд анх удаа бүсгүй хүнтэй зургаа татуулсан ховор агшин энэ. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан “авгай” тэмцлийн хэлбэр нь л эмээ өвөө нар дунд байсан болохоос топ Э.Одгэрэлтэй тоолбол нас чацуу, төөлөхөд мэдээж бие бол чацуу биш л дээ. Тэдний энэ зураг үнэхээр нэг заяаны гэмээр сайхан харагдаж байгаа биз?
Сэтгэгдэл (6)