“Туяацэцэг бид хоёр хувь тавилангаар бурхны зурсан зургаараа нэг айлын бэр боллоо” гэж МУГЖ Ж.Алтанцэцэг ярьж байсан цаг хэзээ билээ дээ. Түүний нөхрийн дүү “НИК”-ийн дэд захирал Г.Гансүх топ модель Ч.Туяацэцэгтэй ихэд дотносон, гэрлэх бараалах дээрээ тулж байсан ч хоёр тийш болсон. Учир ухааныг нь олохгүй байгаа хүмүүс дуучин Алтааг ээрч байгаа янзтай. Ямартай ч хүргэн дүү нь нэг топоос салсан ч мөн л топ модель өргөмжлөлт Ч.Ундрахтай хөтлөлцөн янаг дотно алхах болсон.

Алтаагийн нөхөр Г.Сүхбуян хаа очиж төлөв төвшин урлагийн сайхан бүсгүйг өнгөтэй өөдтэй авч яваа. Нэг эхийн хэвлийгээс төрсөн ч тэс өөр “маневир”-тай ах дүүс алийг тэр гэх вэ. Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг олны танил хүн гэдэг утгаараа бэр эгч л хэлмэгдэж, асуултанд ээрэгдэх нь дээ, Гансүх ээ! Эр эм байтугай эрүү өвдөг салдаг хорвоод Алтаа “Би буруугүй ээ” гэсэн шиг тайван яваа харагдана лээ. Угаас хорон санаат хорголжин толгойт, сүүлд ирсэн бэрээ “баздаг” эмэгтэйчүүд олон ангит сериал дээр л байдаг байх. Ер нь ч тэгээд бэр эгчийн базалтанд ороод явж байдаг бэр байтлаа одоогийн хүүхнүүд айхтар болсон байх шүү.
Сэтгэгдэл (2)