Харвардын бас нэг коммунист

Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилийг Харвардын коммунист гэдэг байсныг та бүхэн санаж байгаа бизээ. Гэтэл бас нэг Харвардын коммунист Монгол Ардын Намаас Нийслэлийн Иргэдийн Хурлын Сонгуулийн 31-р тойрог буюу Хан-Уул дүүргийн 1,15-р хороонд дэвшсэн гэнэ. Энх тайвны гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл, өргөөшөө 120 мянгатаас Замын цагдаагийн төмөр замын гарам хүртэлх нутаг дэвсгэрт хоёр Байгалмаа өрсөлдөж байгаагийн нэг нь Цагааны Байгалмаа юм.

Доктор Цагааны Байгалмаа гэх энэ бүсгүй Улаанбаатарын уугуул нэгэн бөгөөд Ардчилсан хувьсгалын цагаан морин жил алсын Япон орон ойртох цагаар сургуульд сурахаар одсон цагаас хойш 24 жилийн дараа гэнэт л 2014 онд Монголдоо бууж, бүр болоогүй улс төрийн ууган хүчин болох МАН-д орж улс төрийн карьераа эхлүүлсэн нэгэн гэнэ . Тэрээр Японд магистер, Докторын зэргээ хамгаалж, Хамамацу Анагаах Ухааны Их Сургууль, Шизуокагийн Их сургуульд мэдээлэл зүйн багшаар ажилсан төдийгүй алсын Америкийн Харвардын Их Сургууль, Массачюсетсийн Нэгдсэн Эмнэлэгт судлаач эрдэмтэнээр хүртэл ажиллаж явсан нэгэн юм байна. Цагааны Байгалмаа өдгөө МАН дэргэдэх Стратегийн Академийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж буй бөгөөд Ц.Байгалмаагийн улс төрийн цаашдын карьерд амжилт хүсэж, хир хол явахыг нь харах үлдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Soongo
    Чигээрээ сонгох хэрэгтэй шүү, боловсролын хувьд өөрийгөө бэлдчихсэн энэ мэдлийн мэдлэг чадвартай эмэгтэйчүүд бол чигээрээ бараг сонгуульгүй их хурлын гишүүн болоход яадгийн бэ
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Мгл
    Наад дампуурсан эруул мэндиин салбартаа ажиллаж чаддагаа узуулээч. Ман- д худлаа бурсан ширээнии боглоос луйварчид дуурэн байна
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin
    zarim nuhduud naraa ntr gej medreltej bhiin orond iimerhuu humuusee songodog bgaa daa .
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Batmunkh
    Yamar mundag emergtei ve. Iim erdem nomtoi, nomiin mur huusen humuus ih olon garch irvel ashtai yu daa
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Хол явах бүсгүй шүү, түүнийг сонгож, дэмжиж, итгэл хүлээлгэж, энэ хотынхоо ирээдүйг боловсролтой чадалтай хамгийн гол нь чих зөөлөнтэй, иргэнээ боддог хүмүүсийн гарт шилжүүлье, нийслэлчүүд ээ.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Баярбат
    Хол явах бүсгүй шүү, түүнийг сонгож, дэмжиж, итгэл хүлээлгэж, энэ хотынхоо ирээдүйг боловсролтой чадалтай хамгийн гол нь чих зөөлөнтэй, иргэнээ боддог хүмүүсийн гарт шилжүүлье, нийслэлчүүд ээ.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025