I’m not ангууч without u!

Сошиал медиа, цахим ертөнц хэдийнэ хүчээ авч, зарим нь бүр хатан хаантай болоод авсан цаг. Баттөр гэх энэ залуу хархүүгийн тухайд өөрийгөө хатан хаан эсвэл хунтайж гэж зарлаагүй, хар аяндаа хар олон фенүүдтэй болчихсон эр. Ядаж байхад “I`m not ANGUUCH without u”буюу Би чамгүйгээр АНГУУЧ БИШ гэж товч танилцуулгаа тунхаглах нь яана. Илт өдөөн хатгасан халуун секси уриа үг биш гэж үү. Ерээд оныхон ийм л болчихоод байна, улс амьтан минь. Мэдээж Ангууч маань баргийн дуучин, жүжигчний хүсээд олохгүй олон лайк, олон дагагчийг цуглуулсан. Ялангуяа инстаграммын зургуудаас нь үзвэл түүн шиг баян, түүн шиг стильтэй хүн алгаа, энэ Улаанбаатарт чинь. Олон тайлбараар яахав, зургуудаас нь үзээрэй л дээ. Бие хаа ч гэсэн ярих юм алгаа, ердөө Дэвид Бекхем.

Гэхдээ дундаж айлын хүүхэд гэж байгаа юм. Үүнийгээ өөрөө ч нуудаггүй гэсэн. Ийм гоё стильтэй хувцаслаж, ийм замаар од болох тэгтлээ их мөнгө, хөрөнгө шаардаад байхгүй байх нь. Ердөө мэдрэмж, хүсэл байхад болж байгаа биз. Мэдээж сошиал од юу гэж зүгээр нэг стильдэхэв, олонд танигдаж, од болох хүсэлтэй байсан байх. Тэр хүсэл нь ч биелсэн. “Гоё” цайны рекламанд тоглоод, үдэш үр бидэнтэй цэнхэр дэлгэцээр уулзаад байгаа залуу чинь энэ шүү дээ. Рекламны нүүр царай, зиноны дүр хайж, шинэ, содон face-ын эрэлд хатагсад минь Баттөр лүү анхаарлаа хандуул. Цаадах чинь юм дуулгана шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025