Мисс болсон бол босс болох амархан!

Орчин цагт мөрөөрөө буйдан дээрээ хумсаа янзлуулж, алтан картаар шоппинг хийж явдаг мисс бүсгүй хэд бол? Цаг нарийн болоод ч тэр үү, зүгээр л хөөрхөн царай, зүгээр л гоё бие хангалтгүй болсон гэж мэд. Миссийн титэмтэй ч ажил хийхгүй,“цагаан гарлан” хэн нэгний цайг чанаж суух төдийд тансаглалд умбаад байж болдог байсан бол одоо тэгнэ гэж санасны ч хэрэггүй болсон гэх үү дээ. Товчхондоо мисс хүнд ч гэсэн ажил төрөл, амбиц карьер чухал болсон цаг. Угаас нийгэмд байр суурьгүй бол хичнээн олон брэнд цүнхтэй, гоё туфльтэй байгаад ямар гэрийн үйлчлэгчдээ гайхуулалтай нь биш дээ. Энэ жишгийг дагаад хоосон толгойтой, мулгуу охид сайхан царай биеэрээ амьдардаг гэсэн логик ч хувьсан өөрчлөгдөж байна. Ингээд миссээс карьер хөөх амьдралын эрлийг тун амжилттай эхлүүлсэн зарим нэг бүсгүйчүүдтэй танилцацгаая. Том нь л тэд болохоос мэдээж энэ логикийг ухааран мачийж яваа бүсгүйчүүд цаана нь олон байгаа шүү. 


МАН-ын ТОМ ЭГЧ гүйцэгдэхээ өнгөрсөн 

Ер нь нэг хэлснээ олон давтах нь монголчуудын зан байх. Ё.Нямжав хэмээх бүсгүйн талаар хоёр нөхрийн хоёр хүүхэдтэй, нэгнийх нь аав нарийн яривал манай толгой бизнесмэн, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч байж мэднэ гэж хүн амын тооллого шахууны юм явуулж суух хооронд энэ бүсгүй хаа хүрэв? 
Алтан эрдэнийн титэм тэргүүндээ залж байсан 2001 оны сайхан бүсгүй тэрбээр Завхан нутгаас гаралтай. Хөдөөний охин мисс боллоо гээд л их гайхан шагшиж байсныг бодоход шүүлт одоог бодвол гайгүй явагддаг ч байж. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2002 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр гэнэн хонгор сэтгэлээр гэрлэсэн залуутайгаа түнжин муудахад хүүгээ орхин БНХАУ-ыг зорьсон. Тэтгэлэгээр Нанжьн хотын их сургуульд сэтгүүлзүйн магистр хийх хугацаанд дотор хүнээ сонссон биз. Хотын луухгарууд ч мөрөөдөөд олддоггүй сургалтын тэтгэлэгт мань эр хамрагдсан нь бас ч хоосонгүй толгойтойг нь илтгэнэ.  Нэг мэдэхэд бүсгүй МАН-д элссэн байв. Энэ хооронд хоёр дахь охиноо төрүүлж, жижигхэн гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулан хэрэндээ амьдралаа цэгцэлж. 


Зайсанд амьдарч байсан ч Төмөр замд энгийн орон сууцанд төвхнөв. Намын ажил гэдэг тухайлсан цалин пүнлүү байхгүй ч нэг өндөрлөгт гарвал шаггүй хонжоотой алба. Нэгэнт хувийн бизнестэй, амьдрах орчин нь тохилог, амьжиргаандаа санаа зовохгүй нөхцөлд ямар 8 хувийн лизингэд орох гэж байгаа биш нам дагаад гүйчих ер нь гэмгүй ч биз. Ё.Нямжав НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн Социнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөх болов. Д.Энхжаргал Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, бас ч гэж улс төрд хөл тавьсан дэгжин шаавай бүсгүйчүүдийн нэг. Сайхан бүсгүйчүүд магадгүй хоорондоо ойлголцолд хүрэхэд амар ч байдаг биз. Ё.Нямжав намын бүсгүйчүүдээ нэгтгэсэн “Бриллиант” клубээ нэг харахнь ээ олонд сурталчилж явав. Бас санадаг л санаа. Нам хичнээн том байлаа ч хүн нэг бүрт хүрч, сэтгэл зүрхийг нь байлдан дагуулахад нарийн ухаан шаардана. 
Ё.Нямжав энэ мэтчлэн улс төрд сайн сурагч болохоо харуулсаар байна. 
Хэдий хоёрын хоёр эцгийн хоёр хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүй ч гэлээ сайхан царай, миссийн нэр алдар байхад алзах юу байхав, МАН-ын нөлөө бүхий эрхмийн хайр халамжинд бөмбөрдөг хэмээн ойр дотныхон нь атаархлын харц шидэлж, ханцуй дотроо биесээ нударалцах нь бий. Чадаж байгаа юманд арга байх биш, Ё.Нямжав чадаж байна. Тиймдээ ч хувийн амьдралын тухайд дахин гэрлэж бараалах, дурлах болзоонд зогсохоос илүүтэй хоёр хүүхдэдээ үлгэр жишээ ээж байж ажлаа л сайн хийх хүсэлтэй үлдсэн бололтой. Хагарсан шаазан эвлэдэггүй. Бие даасан хүчирхэг бүсгүй байх сэтгэл, сэдэл бүсгүй хүнд нэг л өдөр төрчихгүй. Ямар аргатайдаа ийм сонголт хийх вэ. Ямартай ч улс төрийн хүрээнд нөлөөтэй, хүчирхэг яваа цор ганц мисс бүсгүй урагшилсаар байна. Амжилт! 

Битүү морь, титэмгүй мисс!

Титэмтэй миссүүд улс төрд орох, аль нэг намд элсэх бол зүй ёсны хэрэг гэж хүлээж авч болох юм. Тэртэй тэргүй нэр, зүс нь олонд танигдсан хүмүүс толгой гайгүй бол ер нь why not! Харин хэн ч биш нөхөр гарч ирэхэд та гайхсан уу? Саяхан ШӨХТГ-ын дэд даргад 27 настай Б.Энхзаяа хэмээх бүсгүй томилогдов. Төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй энэ бүсгүйг ганц тодотгож байгаа юм нь “Миссийн тэмцээнд оролцож байсан” гэх эшлэл. Титэм авсан, тэддүгээр байр эзэлсэн ч биш зүгээр л оролцож байж. Зүй нь миссийн тэмцээнд бүртгүүлээд очоогүй байх, тайзнаа гараагүй байх ч оролцсон гэсэн үг биз дээ? Ёстой нөгөө хэн нотлох юм гэдэг шиг л юм боллоо. 
Энэ бүсгүй урд нь намын аппаратад 2 жил ажилласан байна. Мэдээж аятайхан биетэй дамшиг гэдэг шиг бас ч гэж бие хаа намд байдаг завны “тулам” болсон аниа нараас дээр байх. Ядаж кофе чанаж чаддаг байсан гэж найдахаас. Юм хувилах ч юмуу, намд ер нь аахар шаахар ажил бий л дээ. Б.Энхзаяагийн нэр Засгийн газрын хуралдаанаар орж дэмжигдсэн. Яг аль намынх нь шахаа юм бүү мэд. Мисс эхнэртэйгээр нь ч юмуу, арай залуу настайгаар нь ч юмуу, Ч.Сайханбилэг САЙН АХ нь юм биш биз гэх хардлага дайж байна. 
Миссийн титэмгүй ч гэсэн ямар нэг байдлаар тэмцээнд орж байсан, ялимгүй өндөр нуруу, зөв галбиртай бол явж намд ажилд орцгоо. Зарим нэгнийх нь сэрүүн зүүдэлж хонодог ажил танд хормын төдийд ирэх ч юм билүү? Ямартай ч битүү морь, титэмгүй мисс маань цойлон гарч ирлээ. Огт ажил хийдэггүй мөртлөө баяр ёслолоор хүндэт жуух, тэргүүний залуу тэмдэг авчихдаг хүлээн авалтын хүүхнүүдийн хажууд бас ч гэж намд хоёр жил ажилласан байна гэдэг хөдөлмөр. Ер нь титэмгүй мисс ч гэсэн хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч болдгийн сонгодог жишээ гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй нь. Чамгүй хол явж чадсан Б.Энхзаяа бүсгүй цаашдаа ч томрох юм билүү хэн мэдлээ. Энэ чинь л улс төр. 

АН-ын сарнай барианд  хэр дөхөв?

“Эра” төвөөрөө овоглогдон олны танил байх тавцангаас буухгүй байгаа бүсгүй бол Д.Эрдэнэтуяа. Энэ бүсгүй 1995 онд миссийн тэмцээнд орж Мөнгөн эрдэнийн титэм хүртсэн билээ. Ер нь мисс болбол тэгээд л шууд гэрлэчихдэг бололтой, титэм түүнд гэрлэлт авчирсан. Хурдан гэрлэсэн шигээ хурдан салдаг ч миссүүдийн амьдралын нэг дамжих шат дамжлага мэт. Д.Эрдэнэтуяа Э.Бишрэлт хэмээх хүүтэйгээ одоог хүртэл ганц бие амьдарч буй. 
СЭЗДС-ийг маркетинг менежмэнтийн чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр арав гаруй жилийн турш “Эра” төвөө амжилттай удирдаж явна. Сиймхий гарвал кино, рекламанд тоглочихдог одоо ч 25-т шиг гялалздаг бүсгүй “Нархан” хотхонд төвхнөсөн. Гээд бодохоор загвар өмсөгч, загварын ертөнц Монгол хэдий жижиг зах зээл ч тууштай хөдөлмөрлөсөн хүн нь хоосонгүй боломжийн амьдарч болдог салбар байх нь. Үеийн бүсгүйчүүд дундаа эрчүүдтэй нэр холбогдож хэн нэгний түрийвчинд наалдсан хачиг болчихоогүй тэрбээр улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлсон. АН түүний сонголт байлаа. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэр дэвшиж үзээд алдсан ч амжилт олоогүй. Гэсэн ч улс төр сонирхсон хэвээр бололтой. Нам ер нь түүнд яг таарч тохирох “хувцас” мөн эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. 

Уг нь хувь хүний хувьд нээлттэй шулуухан муухан эр хүнээс дээр характертай гэгддэг түүнд улс төрч байх зохих мэт. Эсвэл улс төрч-мисс бүсгүй заавал бага зэрэг аальгүй байх ёстой ч юмуу, чөтгөр бүү мэд. Угаас нам дагаж хөлжих гэсэндээ ч биш нас нь, нийгэмд идэвхитэй явдаг эмэгтэйн хувьд энэ тогоонд орох нь тодорхой. Топ Д.Болормаа, топ Э.Одгэрэл ч юмуу намд элслээ гэвэл олон нийт эвэртэй туулай мэт үзэж итгэл үнэмшил төрөхгүй байх. Харин “Эра” Д.Эрдэнэтуяагийн сонголтыг тэгтлээ гайхан хүлээж авахгүй байхыг бодоход түүнд ирээдүй байгаа бололтой. 

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Haha unen heljee, ter uyiin miss geed bgaa odoo heden awgai nar suwilagch oydolchin shil ugaagch yu yu blaa, surguuli soyol gej medehgui huurhiis ter uyiin heden aramanuudiin uwur damjsan ya nuud l bsan bizdee
    2016 оны 06 сарын 21
  • Unen
    Era erdentuya avgai Bol zagvar omsogch ohid ig zardag bizness hiideg bsan shuu !
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Unen
    Gah gah miss gej etsiin etsest yu yim be yalanguya mongold tuhain ued ter hoshin shog yimand ni taizan deer nutsgen garch zogsoh uhaalag jinhene saihan ohid oldohgui heden uvuu nartai suusan haltaruud buyu b biee unelegch nar shte.9 huuhen orood 9 tsol avdag uvaigui utgagui yavdal. Harin suuliin ued ohiduud goe bolood bolovsrol humuujil tugs bolj bga.ternees 1999 ond bur niigmiin gutamshiguud l oroltsuulaad ter matruudiig 1, 2 bairand oroltsuulj bsn emegnel bn bn songoltgui songuul shig ene olon miss tsoltoi yanhanuudiig yana da.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Haha unen heljee, ter uyiin miss geed bgaa odoo heden awgai nar suwilagch oydolchin shil ugaagch yu yu blaa, surguuli soyol gej medehgui huurhiis ter uyiin heden aramanuudiin uwur damjsan ya nuud l bsan bizdee
      2016 оны 06 сарын 21
  • zochin
    Ene hamgiin medrel muutai balai awgai bna lee. Tsarai zus ch awah yumgui. Unduruus uur yuch bhgui shijgiin awgai bnlee
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin
    Nymjav bol hamgiin tsarai muutai miss.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Irgen
    Ichih bulchirhaigui hudalch huuramch avgai nar
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025