80 саяыг байнга тэвэрдэг!

“Тв Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр “80 саяын уналт” нэвтрүүлгийн хөтлөгч. Түүн шиг их мөнгөтэй ойр харьцдаг хүн одоогоор урлагийнхан дунд алга уу даа. Ажлын гараагаа МҮОНР телевизэд тайз засагчаар эхэлсэн тэрбээр азаар дуу оруулагч болсон байдаг. Түүнээс хойш амжилттай явсаар брэнд дуу хоолойт болсон хэрэг л дээ. “Ноён солиот” киноны Ноён солиотийн хоолой түүнийх шүү дээ. Одоо бол “Өнөр бүл өнөө цагт” кинон дээр “Энэ сэтгүүлийг чинь бариад явахад би тэр нөхрийг чинь хотын хаанаас ч олох байлгүй” гэх нь хуучны гол дүрийн жүжигчинтэй адилхан гэж жигтэйхэн. Телевиз хэмээх их айл түүнд амьдралынх нь чиг баримжаа, бас нэг насны ханийг нь өгсөн. Гэргий нь МҮОНР телевизийн хүүхэд залуучуудын редакцид сэтгүүлчээр ажилладаг. Эднийх хоёр хүүтэй. Тэр зөвхөн хөтлөгчөөс гадна рекламанд тоглох кино зохиол бичих гэхчлэн түмэн завгүй явдаг хүн дээ. Ийм авьяастай байхад их мөнгө халааслах цаг хугацааны л асуудал. Жинхнээсээ долоо хоногт 80 саяыг тэвэрдэг болчихоор авьяаслаг гэж түүнийг мэргэжилт нэгтнүүд нь үнэлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • az
    Odoo harhaar l nogoo Mynganbuu sanagdaad bgaan bas nogoo neg heviin duuldag duu ni kkkk ystoi sain togloson bnalee
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • hehehe
    Ene zaluu mash ih taalagddag.Ehner n yamarshuuhan huuhen baidag um bol ? kkk ugend durlav...
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025