“Яг тэдэн шиг”

Энэ чинь одоо хэн бэ? Энэ цаг үеийн хамаг сор залуус хамт явна уу даа. “Яг түүн шиг” шоуны оролцогч “Азийн стар модель”, “Говь” брэндийн нүүр царайгаар тасралтгүй 6 жил ажилласан Э.Энхболд, “Монголын оюуны ухааны академи”-ийн захирал Х.Хатанбаатар, энэ цагийн хүсэмжит залуус болох модель Б.Галбадрах, модель О.Билгүүн нар байх чинь. Тэд үй зайгүй найзууд. Х.Хатанбаатар саяхнаас олны нүдэнд модель, дуучин хуурчин найзуудаасаа илүү тод тусах болсон нь улс төрийн чиг баримжаатай нь холбоотой. Унтаад сэрэхэд л нэр дэвшигч болчихсон хүн түүнээс өөр байхгүй байх. МАН хэзээд оюунлаг сийрэг залуусаар “цус сэлбэж” чаддагаараа хүчирхэг оршдог. Х.Хатанбаатар НИТХ-д намаа төлөөлөн торгон жолоо өргөх гэж буй.

Оюун ухааны хувьд “тасарчихсан” хүүхдүүдийг бэлддэг эрхэм багш, захирал хувь хүний хувьд хэн болох талаар мэдээлэл хомс. Тодруулахад Хатанаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын хүүхэд. Дарханы Монгол-Туркийн сургуулийг төгсөж, МУИС-ийн улс төр судлалын ангид хоёр жил суралцаж байгаад тэтгэлгээр Турк улсын Гази Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Анкарад Хууль зүйн магистр хамгаалсан тэрбээр нэр дэвшигчийн мандат гардахтай зэрэгцэн Удирдлагын академийн дипломоо гардаж харагдав. Тасралтгүй суралцдаг “номын машин” гэж үеийнхэн нь түүнийг хочилдог юм билээ. Багадаа ч “гавал” байсан гэдгийг үе тэнгийнхэн нь баталдаг. Эмч ээжийн хүү аавыгаа 6 дугаар ангид нь энэ хорвоогоос одоход эмэгтэй дүү, ээжийгээ хариуцан өрх гэрээ тэргүүлэн явах үүрэг хариуцлага хүлээсэн юм билээ. Товчхондоо хоосноос баялаг, тэгэх тэгэхдээ оюуны баялаг өөрийн орон зайгаа бий болгосон нэгэн юм. Найзууд нь “VR” хамтлагаар нэгдэж охидын зүрхийг зүссэн бол тэдэнтэй байнга хамт явдаг нуруу туруу ч ойролцоо Хатанааг шинэ гишүүн нь гэж андуурах нь элбэг гэнэ шүү. Загварынхан дундаас оюунлаг боловсролтой нийгэмд түүчээлж дуу хоолой нь болох байдлаараа эрс ялгардаг залуус оюун ухаанч хархүү нарын нөхөрлөл “Яг тэдэн шиг” гэсэн шинэ мөрөөдлийн дүр бүтээхээр юм гээч. Ийм шинэ цагийн оюунлаг залуусын хүч байхад эх орны ирээдүйд толгой гашилгах хэрэг алга гэж хүмүүс тэднээр бахархангуй байдаг. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    hooson tolgoitnuud
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Guest
    Manai toirogt baival shuud ene zaluug demjine. Mundag zaluuu.
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025