Рок попын ертөнцөд эмэгтэй рок дуучны стилийг хүчтэй тодорхойлж гарч ирсэн альтернатив Отгоо ээж болсон биш стиль имиждээ ихээхэн хувьсал оруулах болсныг энд онцлон дурдъя. Гитар үүрч, үсээ сэгсийлгэн нуль төмөр гинж савсуулдаг байсан дуучин бүсгүй анх удаа үндэсний хувцастайгаар олны өмнө гарсан нь энэ байх шүү. Гурван хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэйн хувьд нас явж намба зааж байгаа байж болно.
Нөгөө талаар тайзны одын тухайд стиль имиждээ тусгайлан анхаарч чаддаг дуучдын нэг нь Отгоо. Бүр хувийн имижмейкертэй гэдэг нь үүгээр баталгаажиж байх шиг. Ер нь дуучин, жүжигчин гээд үргэлж тайзан дээр амьдардаг, гадаад төрх байдал, гоо үзэмжээрээ талхаа олж иддэг нөхдүүд стиль имиждээ анхаарч энэ зэргийн хувьсалтай байхгүй бол тайзнаас арчигдах зам мөр улам л дөт болно гэсэн үг. Айхтар сайн дуу дуулчихдаггүй юм гэхэд аятайхан хувцаслаад олны нүд, чихэнд өртөөд явж байх нь өлзийтэй. Альтернавив Отгоо айхтар ухаалаг “политиктэй” дамшиг юм гээч.
Сэтгэгдэл (1)