Хадам бэрийн халуун агшин

Мятрашгүй Жулия хочит АН-ын генсек Ц.Оюундарь тал амьдралаа бүтэн болгож аз жаргалдаа бялхан буй. Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг оргүй үг биш болохыг харуулж өдрөөс өдөрт гялалзах түүний цог золбоо олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болдог нь үнэн. Монголын радиогийн бүдүүн дуут гэдгээрээ алдартай нэрт хөтлөгч М.Цагааны эрх цагаан охин тэрээр ясны сэтгүүлч, шаггүй шартай нэгэн болохоо тэртээ 2000-аад оны эхээр хийсэн “Зууны шилдэг луйвар” нэвтрүүлгээрээ тунхаглаж байв. Хорьдугаар зууны тэргүүн баян гэгдэж явсан Ш.Отгонбилэг агсаны тухай эл нэвтрүүлэг тухайн үедээ жинхэнэ boom болж, дуулиан шуугиан гэгчийг тарьж байлаа. Харамсалтай нь алив бүхэн өр төлөөстэй байдгийнх уу, эсвэл хэлж биш хийсч ирдэг жам ёсны зовлон, хагацал байсан уу, энэ хэрэг явдлын дараа нэг их удалгүй сэтгүүлч бүсгүйн нөхөр, Монгол телевизийн зураглаач М.Наранбаатар машиндаа угаартаж амиа алдсан эмгэнэлт явдал гарсан билээ. Амьдралын энэ их том цохилтын дараа Ц.Оюундарь 2 хүүхдээ аван АНУ-ыг зорьсон нь түүний амьдралын 2-р ангийн эхлэл байлаа.  


Хоёр хүүхдийнхээ аавыг цаг бусаар алдаж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан тэр хүнд он жилүүд одоо дурсамж болон үлдээ биз ээ. Харин энэ агшин бол анхны нөхрийнхөө аавтай байгаа мөч. Шавхийсэн сэтгүүлч бүсгүй гэрт нь ирж байсан мөчийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай одоо ч тодхон санадаг байх. Хэдий хүү нь энэ ертөнцөөс явсан ч үргэлжлэл болсон хоёр сайхан хүү нь байгаа тул сэтгэлээ дэвтээж явдаг биз ээ. Ураг барилдсан хэлхээ гэдэг ингээд бодохоор дураа хүрэхээр эхлүүлж дургүйгээ хүрэхээр тасар татаж хаяж болдоггүй үнэ цэнтэй гинжин аргамж юм. Амьдралын нэгэн ховор агшныг харахад хамгийн түрүүн ийм л бодол тархинд зурсхийн орлоо. Учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг гэдэг дээ. Энэ хүмүүсийн хувь тавилангийн зураг ийм байжээ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    Уулзалддаггүй хүмүүс бие биенээсээ зугатаж яваад таарсан юм шиг юм бичих юмаа,Энэ хүмүүс чинь ач,үр хүүхдээрээ холбогдсон, байнгын хадам бэрийн холбоотой, гэр бүлийн сайхан харьцаатай байдаг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднээ
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин
    yaltai ch bilee..
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025