О.Магнай Зайсанд тарвалзахуй дор

Хүн болгонд бүр яг зохидог ажил байдаг. Цэвэрлэгч ч гэсэн шүүрээ барихаар цаанаа нэг өгөгдөлтэй харагдахыг алийг тэр гэх вэ. Манай О.Магнай угийн цөс ихтэй тэмцэгч хүн болохоор яг тохирсон албандаа суусан. Цавчаад л, цавчаад л явчихаж байгаа юм даа, харин ч нэг. Түүнд гомдсон хүн түүнээс болж баярласан хүмүүсээс олон гэвэл хэтрүүлэг болохгүй. 


Цогтой тэмцэгч хүү МУИС-ийн багш ээжийнхээ ачаар түүхийг нэвтэрхий мэднэ. Хувьсгалч хүнд эхнэр хэрэггүй гэж үздэг сив сингл О.Магнай бас яаж зүгээр байх вэ сайхан бүсгүй таарвал нүдээ дээш доош нь гүйлгэдэг л байх. Ямартай ч хувьсгалч О.Магнайгийн ирээдүйн гэргий болохоор төсөөлөн зурж суугаа бүсгүй 10-д 2 байгаа гэж үзээд таны ирээдүйн гэр хаана байх талаар мэдээлье. Сандлаасаа сайн бариарай.
 О.Магнайг та нар арай хотын захад нөгөө 7-р сарын 1-ний үймээний үеэр чулуу зөөж ирсэн газрынхаа ойролцоо амьдардаг гэж бодсон юм биш биз? No шүү дээ. Зайсанд ганцаараа амьдардаг, граждаа BMW, LAND хав дарсан сингл шүү дээ цаадах чинь. Хааяа нэг, хоёр машиныхаа хажууд зогсоод нүдний шилээ арчиж байгаа дүр төрхийг нь төсөөлж байна уу?


Олон жилийн турш нүүрээ будаж, арьс арчилгаандаа дээд зэргээр анхаардаг О.Магнай ажилдаа автобусаар явсан ч сийхгүй эгэл боргил эр. Гэхдээ бас яаж зүгээр байх вэ, энэ мэт амьдралын баяр жаргал, таашаал амтлах мөч байлгүй дээ. Ямар ч хүн ер нь эд хөрөнгөний өмнө сул дорой болох нь бий. Ямартай ч юмыг яаж мэдэх вэ, анх болзоход автобусаар явбал тэвчдэг юм шүү дээ. Ирээдүйд ямар машинд сууж явахаа мэдэж байхад энэ зэргийн 4, 5 дамжиж чихэлдэх юу ч биш гээд л гүрийгээрэй, бүсгүйчүүд ээ! 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025