Монгол Лэди Гага модель Э.Энхболд халтууранд гарлаа!

Сонгуулийн дуулиант үеэр үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж хамгийн их шуугиан тарьж буй нэвтрүүлэг бол “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг. “Боловсрол” суваг телевиз дээр сувгаа тааруулан нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгчдийн хайрыг хамгийн их татаж буй оролцогчоор модель Э.Энхболд тодроод байна гэнэ. Түүнд ялалт авчирсан дүр бол өхөөрдөм үлэмж биет Лэди Гага байлаа. Өндөр өсгийт дээр чадварлаг бүжиглэж үнэмлэхүй авьяасаа гайхуулж буй тэрбээр “Казаки” хамтлагийг дуурайсан нь мөн л хит болсон. Тэгвэл Монгол Лэди Гагагийн талаар залуус дунд нэгэн шуугиан дэгдэж эхэллээ. Зуны өдрүүдийн зугаатай шоуны нэг “Ibiza Out” фестиваль дээр Э.Энхболд энэ дүрээрээ гарч ирэх гэнэ шүү.

Тэр ч бүү хэл түүний харьяалагддаг “VR” хамтлагт “Казаки” хамтлагийн Э.Энхболдын дуулсан тэрхүү дууг хамтдаа бүжиглэж дуулах саналыг айхтар ажигч шоу ертөнцийнхөн аль хэдийнэ тавиад эхэлсэн байна. Хамтлагийн бүрэлдэхүүнд Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн, модель Б.Галбадрах, О.Билгүүн нар байдаг нь олны сонирхлыг ихэд татдаг. Нуруулаг царайлаг үе тэнгийн сайхан залуус харууштай хүсэмжит дүр байлгүй дээ. Энэ сарын 17,18-ны өдөр Монгол шилтгээнд болох “Ibiza Out” шоуны үеэр Э.Энхболд, түүний хамтлаг ямар сюрприз барихыг залуус тэсэн ядан хүлээж байна. Чадварлаг модель маань ингээд нэг л өдөр өөр хэв маягаар халтуур хийх болчихдог юм байна шүү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin.
    uneheer avyastai,chadaltai yum bn lee.iim goe duulj bujigledeg gej estoi zuudleegui.1000 huvi demjij baigaa da.
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр Энхболд энэ шоун дээр Казакигаа Лэди Гагаа дахиж дуулбал очлоо. Казаки дээр ардаа аймаар гоё гоё залуус олноор зогсоовол сүртэй байх шүү
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025