
Минжүү овгийн нэр төрийг өндөрт өргөж яваа нэгэн хүүгийн түүх улс төрийн тавцанд ууган хүчин болох том намын удирдлагын хэмжээнд бичигдэж яваа. Амьдралын гараагаа авто тээврээс эхэлсэн тэрбээр гадаадаас авсан ганган дипломгүй ч Монголоороо гоёж боловсорсон нэгэн. Авто тээврийн салбарт ажилчин анги байснаа газрын дарга хүртэл болсон хүн “хонгио” толгойт биш нь тодорхой. Түүнийг ихэвчлэн Дон Жунай, Авилга Жунай гэдэг ч олонд хамгийн танигдсан алдар нь “Меркури”. Тус группын дэд ерөнхийлөгч хийж байсан Т.Бадамжунайн хөрөнгөнөөс олонд ил байдаг нь тус зах юм даа. Улмаар 2000 оноос нийслэл хотын ерөнхий менежерээр ажилласнаар түүний улс төрийн замнал эхэлсэн гэж болно. Одоогийн МАН-ын толгой болж буй М.Энхболд тухайн үед хотын дарга байх үеэс тэд дөрөө харшиж эхэлжээ. Он цаг улирч гар нийлдэг тэд өдгөө намын бодлогоо зангидаж буй. Өнгөн дээр М.Энхболд байгаа ч гол бодлого зангилааг Т.Бадамжунай хийдэг хэмээн хүмүүс жиг жугхийх нь бий. Луу угаас өдөр бүр тэнгэрт дүүлдэггүй, хэрэгтэй үед л гардаг гэдэг биз дээ. Заавал төрийн түшээгийн сэнтийд залрахгүй ч төв бодлогыг базан алсаас нүүж суух догь уу, догь.
Сэтгэгдэл (3)