Боорцогны Ханхүү

Явж явж гал тогоо, хүнсний ертөнцийн хаанчлал эрчүүдийнх болж буй нь монголд төдийгүй дэлхийд нотлогдсон үнэн. Манай хүнсний салбарт, тодруулбал боов боорцогны зах зээлд “Өгөөж“ С.Түмэнгэрэлийн араас “дүү” Б.Сүхбаатар нь нэхэж яваа. “Суман гүн”-ий Сүхээ гэхээр хүүхнүүд “Боов нь үнэхээр амттай” гэж бие биенээ нудчих болсон. “Өгөөж”-ийн ах шигээ өхөөрдөм төрхтэй, захирал гэхээр л хамрандаа баас түрхчихсэн юм шиг ярвагар байдаг хэв шинжээс ангид тэрбээр иймэрхүү тоглоом сайн даана. МАН-ын шижигнэсэн шинэ үеийн төлөөллөөр нэрлэгдэх болсон Боорцогны ханхүү улс төрч болсон ч унаган зангаа тавихгүй шинжтэй. Орчин цагт царайлаг, нуруулаг, “боди” гэхээсээ ааш сайтай эелдэг дээр нь хөгжилтэй бол тухайн залуугийн рейтинг шууд өсдөг болсон. Цаашилбал хөөрхөн царай, өндөр бие биш стиллэг байдал эмэгтэйчүүдийг илэрхийлэх болсон. Магад энэ үзүүлэлтээр Сүхээ МАН-ын хамгийн олон фэн бүсгүйчүүдтэй залуугаар тодрох нь байна шүү. Гал тогоонд сайн залуу нүдний гэм тул түүн шиг “тасарчихсан” яваа хүн од бололгүй яахав. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025