Нба-гийн коридорын амьдрал!

“Үнэн үү” ток шоу уг нь үзэгчдийг уйдаагаагүй юм. Ер нь дурлалаас уйдсан хэн ч байхгүй гэдэг шиг Нба юу ч хийсэн үнэнч үзэгчид нь байж л байдаг. Олон нийтийн хувьд тун сонирхолтой өгөгдөлтэй тэрбээр ар гэрийн тал дээр сайн нөхөwр биш юм уу, эсвэл сайн эхнэр таардаггүй юм уу, нэг л тогтворгүй явна. Ганболор гэж мисс, хөтлөгч, эмч, туялзсан бор бүсгүйтэй хэсэг романс үүсгэж, хэрэндээ манаргасан ч тэд хоёр тийш болоод бас ч гэж удаж байгаа аж. Тэгсэн атлаа эхнэрээсээ олигтойхон уучлалт ч гуйчихгүй, орон гэртээ ч бүрэн оччихгүй, ёстой нөгөө коридорт амьдарч буй юм байх. Хэдий гомдож, сэтгэл нь мөс шиг болсон ч гэлээ бүсгүй нойтон хүн хойно, хоёр хүүхдээ бодсон ч тэр уучлахад бэв бэлэн байгаа гэх.

Амьдрал гэгч угтаа богинохон зүйл, эр хүн гэгч уужимхан л байвал сайхан хорвоо доо. Гэтэл мань Нба баахан алжаасан төрхтэй ингэсгээд дэлгүүр хэсэж явах нь зөвхөн энэ өдрийнх биш гэж байгаа. Уг нь эхнэрээсээ нэг дориухан уучлалт гуйчихвал том өрөөндөө, цаашилбал унтлагын өрөөндөө орлоо. Хүнсээ цуглуулахдаа ч ингээд гон бие, гозон толгой явахгүй дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    yvsan bajka butsaj ired dahij uidaad dahiad l neg amitanig erguuleed yvna hudlaa
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Зайлуул экс авгай нь энэ 2г бичуулээл, ФБ ээр хэрэлдээл бсан одоо сайн гуй гэж бичуулээд бгаамуу эсвэл танай сайт яс хаяад, хуучин эхнэрийг нь доромжлоол бгаамуу. Сэтгэлгуй болоод еер хун руу явсан хумуус буцаж очоод жаргал хайрлах уу, хедее говьд дээр уед эрчууд цеехен тэгж болдог бсан гэдэг одоо чинь еер уе энэ чинь хотод бдаг хумуус
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zuvluguu
    Serchmaatai suu .tegeed hunii uuriin gelgui huuhduudee sain harj handaad saihan amidar.huuchintaigaa niileed hereggui shdee.hagarsan vaar butsaj evlehguiee gej
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025