МАН-ын 80-аад оны залуусын төлөөлөлд Н.Төмөрхүүгийн нэр дээгүүр жаална. “Өндөр буянт холдинг” ХХК-ийн ерөнхий захирал түүнийг “Тусгаар тогтнолын ордон”-г бариад өөрөө дотор нь ороод суучихна гэж хэн таах билээ. Барилгачин хархүүд бай нь таарвал улс төрд орох сонирхол байсан л гэсэн үг. Түүний нэр О.Содбилэг, Н.Номтойбаяр нартай нэг шугаманд бичигдэн намын хамгийн хөрөнгөлөг залуус гэдэг эгнээнд багтсан. Ялгаа мэдээж байгаа. Нөгөөдүүл нь аавынхаа хөрөнгөн дээр сандайлж мэндэлсэн бол Н.Төмөрхүү халуунд халж хүйтэнд хөрөн байж өөрийн гараар бүтээн байгуулалт хийж энэ хүрсэн гэсэн үг. Мэдээж барьсан барилгуудаас нь гадна эзэмшилд нь вакум цонхны үйлдвэр, оёдлын үйлдвэр, бетон зуурмагны үйлдвэр, худалдааны төв, харуул хамгаалалтын компани гэхчлэн нилээд зүйл бий. Сүүлд л гэхэд www.zaluu.com сайтыг багагүй үнээр өөрийн болгож авсан гэдэг.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)