АН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болсон О.Чулуунбилэг хэмээх залуу эрийг олон нийт төдийлөн нүдлээгүй ч улс төрийн хүрээнийнхэн андахгүй. АНУ-д улс төрийн менежерээр суралцсан анхны бөгөөд цорын ганц монгол залуу гэх тодотголоор бусдаас ялгардаг тэрээр сүүлийн үед цахим ертөнцийн од болоод амжив.

Тодруулбал, эрхэм зөвлөхийн нүцгэн зураг интернетэд тавигдсан биш эгээтэй тэргүүн хатагтай нүцгэлчихсэн юм шиг дуулиан, шуугиан дагуулсан нь төр төмбөгөр, ёс ёмбогор уламжлалтай холбоотой. Түүний нүцгэн зургийг харсан нэг хэсэг бие бялдартаа анхаардаг бяд сайтай боловсон хүчин гэж сайшаасан бол дийлэнхи нь Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөдөг хүн ёс зүйгүй байна гэж ширүүхэн шүүмжлэв. Угтаа бол боловсрол, мэдлэгийн хувьд хэнийг ч дагуулахгүй гэгдэх мань эр өөлвөл хааяа бор дарстай найзалчихдаг гэх. Зүгээр нэг наргиж, даргих биш бүр муу зуршил, султал байж мэдэх хэмжээнд гэх. Магад эзэмшсэн эрдэм мэдлэгийн хажуугаар бас ч үгүй царайлаг, нуруулаг, залуухан, ойворгон байж мэдэх шалтагууд О.Чулуунбилэгт бий учраас туулах ёстой замаа л туулж байж мэдэх л дээ. Ямартай ч ерөнхийлөгчийн зөвлөх нүцгэн зургаараа нийт олны нүдийг хужирлаж, хөөрхөөн олны танил болоод амжлаа гэж.

Сэтгэгдэл (5)