
Н.Номтойбаярын хоёр дахь эхнэр Б.Мандхайд тохиолдсон явдлыг “Сохорсон биш завшив” гэх нь хаашаа юм. Өдий насандаа хоёр нөхөртэй албан ёсоор гэрлэж гурван хүүхдийн ээж болсон түүнд эрийн тэнгэр өгөгдсөн ч тогтвортой тайван амьдрал заяасангүй бололтой. МАК-ын хийсгэлэн хархүү Н.Номтойбаяр салсан гэргийдээ тансаг хаус, унах унаа үлдээсэн. “G-Class” унан хотын гудамжаар салхи татуулан давхих бүсгүй хувь тавилангийн шоглоомд гутаж гунисан шинж ер алга. Орхисон түүнийг харамстал амьдар гэх хэлцийг биелүүлж байх шиг. “Хар хорин” захын боссын, МАК-ийн бэр байсан гэсэн блицтэй түүнд баргийн дундаж амьдралтай залуу халдаж ойртоход бэрх ч биз.
Ямартай ч салсан нөхрийн мөнгийг сайтар үрэх “политик” барьдаг хүүхнүүдийн жишгээс Б.Мандхай гажихгүй биз ээ. Ганц бие эрх чөлөөт бүсгүй газар, газар анкет бөглөж, цагт баригдсан ажил хийхгүй нийгмийн байр сууриндаа санаа зовохгүй байх хэмжээний халамжийг экс нөхрүүдээсээ хүртэх нь тодорхой. Ер нь тэгж чадахгүй бол айлын охиныг хүүхэд гаргаж, амьдралд ухаан зартал нь зовоох хэрэггүй л дээ. Тэрийгээ мэддэггүй “заяагүй” эрчүүд байдаг ч Н.Номтойбаяр тэднээс өөр гэдгээ харуулж буй нь энэ бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)