
Төмөр уйлуулдаг хүү гэгдэн нийтийн дууны ертөнцөд жин дарсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өдгөө дуулах гэхээсээ менежерийн ажилд хүч үзэж буй. Шинэ гарч ирж буй залуу дуучид түүнд тоогдож, тоглолтоо зохион байгуулуулах гэж урт дараалал үүсгэдэг гэж байгаа. Арга ч үгүй юм, Ээнээгийн хийсэн тоглолт пиг үзэгчтэй, үзэгчид нь сэтгэл нижгэр гардаг нь түүний сайн менежерийн авьяас, мэдрэмж хоёрын нийлбэрийн үр дүн. Ингэхэд эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай эрийг амьдрал олон дүр төрхөөр бидэнд харуулжэ. Гэргийгээ мартсан Гэсэр, хилийн чанадад боловсорсон хархүү, харин одоо бол сургуулийн захирал, байрагшсан байрын өрхийн тэргүүн. Анхны эхнэр хүүхдүүдээ мартаж, нийтийн дуучин асан Э.Оюумаатай романслаж байсан тэрбээр нэг л өдөр хамтын амьдралдаа цэг тавьж бүсгүйг “Миний буруу товчилсон товч” гэж хэлсэн нь өдгөө салалтын супер ишлэл болон үлджээ.

Нэгэнтээ эхнэр хүүхдүүдийнх нь талаар асуухад “Унтаж буй лууг битгий сэрээ” гэж байсан түүний олон жил бусдын нүднээс нуусан гэр бүлийн патиар энэ дээ. Бодвол луу нь сэрээд эргэж үүр рүүгээ ниссэн юм байгаа биз. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр гэргий хүүхэдтэйгээ барагтай бол хамт явдаггүй тэрбээр нэг нартай өдөр хөтлөлцөн гарч ирэх нь ойртсон юм бус уу.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)