
Ингэхэд Со гавьяат өөрийнхөө хүүг хаана нуучихаад хүний хүүгээр гоёж явна вэ. Нилээн хэдэн жилийн өмнө хүү нь Майкл Жексоныг дуурайн дуулж, бүжиглэн бас ч хоосонгүй болохоо тунхаглаж явсан сан. Ер нь нэг гэрт олон од байх шиг хэрэггүй юм байдаггүй гэмээр бодол ч зарим гэр бүлийг харахад төрдөг л дөө. Харин Со гавьяатын хувьд өөрөөр яригдана. Айлын хүүхдүүдийн авьяасыг шүүж бараг л уйлтал нь ёжилно. Билэг танхай нь хэтэрнэ үү л гэхээс дутахгүй тул түүнээс өө олж ядаад байдаг байх. Тэрийг мэдээж мань эр гадарлалгүй дээ. Гэргий, хүүхдээ хэвлэлийн дуран хараа, олон нийтийн анхаарлаас чадмаг хол байлгаж байгаа юм чинь. Энэ удаад хүмүүс хүүтэй нь харлаа гээд баярласан чинь харин ГОК-ын Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн байдаг байгаа. Зэрвэс харахад зүс тун ойролцоо юм гээч, золиг чинь.
Сэтгэгдэл байхгүй байна