
Эмэгтэй хүн эрдэнийн чулуу жижигхэн байх тусмаа чамин гэдгийн эсрэг том эрдэнийн чулуу үнэтэй байдаг гэж хөрвүүлдэг хүмүүс бол нуруулаг бүсгүйчүүд. Урлагийн салбарт нуруулаг хүүхнүүд цөөн байдаг агаад ихэвчлэн дундаж, намхан байдаг нь эфирт хүн байгаагаасаа том биетэй харагддагаас болсон хэрэг гэлтэй. Шинэ үеийн жүжигчид дунд тэмээнээс тэмдэгтэй нуруу туруутай хоёр бүсгүй байдаг нь Х.Баярмаа, А.Туяа хоёр. Х.Баярмаагийн хувьд дэлхийн мисст оролцсоны дараа аав ээжийнхээ продакшн болох “Өнгөт инээд”-ийн тайзнаа гарч эхэлсэн. Харин А.Туяа “Х-ТҮЦ” продакшны мисс гэгдэн дэлгэцийн уран бүтээлээр ч бас өөрийгөө нээж амжсан. Тунчиг секси имижтэй түүнд нүд унагах харцуул олон. Нуруулагаасаа болж тэмээнээс тэмдэгтэй харагддаг бүсгүйчүүдэд уг нь дутуу гуцуу юм юу ч байхгүй ч яг сэтгэлд нь таараад сугадан алхчих залуусгүй нь “размер”-аас болдог биз. Угаас монгол эрчүүд тийм ч өндөр байдаггүй нь бүсгүйчүүдэд энэ мэт бэрхшээл дагуулж байна шүү.

Сэтгэгдэл (23)