Баян аавын охид хувцас зарж имижээ бүрдүүлдэг юм!

Онцгой байдлын сайдаар ажиллаж байх хугацаандаа хэвлэл мэдээлэлийн баатар болтлоо алдаршсан “Оюуны ундраа” группын “эзэн” С.Отгонбаяр суусан сэнтий болгон нь халгаатай байсан уу гэмээр очсон газар бүр нь шороо бургиж, эцэс сүүлд нь аавынд хүртэл морилоод авсан билээ. Тэр цагаас хойш С.Отгонбаяр ноёнтон ёстой л усанд хаясан чулуу аятай алга болсон байсан. Сураг ажиг тавихад бизнесээ өргөжүүлж хүү, охин хоёрынхоо арын эгнээнд нүүрээ нууж, нууц ноёнтны дүрээр амьдрах болсон гэнэ. Төр засгаас ч тэр, төрсөн биеэрээ ч тэр олсон зөөсөн юм угийн ихтэй эр, гавьяаг нь хоёр хүүхэд нь л үүрч байгаа гэлтэй. Хаа сайгүй хямрал ярьж байхад охин О.Энэрэл нь хотын А зэрэглэлийн газар буюу хамгийн өндөр түрээстэй дэлгүүрт брэнд хувцасныхаа дэлгүүрийг нээж, их хотын баячуудыг хувцаслах болсон. Ээ тэгээд хувцаслаад, хувцаслаад, зараад зараад овойж оцойсон ашиг олох нь юу л бол гэх юм билээ. Өөрөөр хэлбэл хувцас зарах бизнес тийм ч ашигтай эд биш.

Сүүлийн үед харин баян аавуудын охидоо эрхлүүлэх нэг хэлбэр болсон гэлтэй. “Фортуна”-гийн охин бас л энэ хавьцаа хувцас, даавуухан зарж харагддаг. О.Энэрэлийн тухайд яагаад ч юм олны дуран хараа, хэвлэл олон нийтээс нэлээн зайгаа барьдаг айхтар бүсгүй гэдэг. Гадаадад сурч, гахай шувууны мах идсэн атлаа тийм гэрэвшүү байдаг нь магад махлагийнх байж болох. Нөгөө талаар нууц, нууц бас дахин нууц хэмээх аавын захиас ч байж болох. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр ноён С.Отгонбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мандатаа албан ёсоор авсан гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    Unshaad uimraad bgaa humuust zoriulaad bicheed baigaan bishuu kkk
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • haana bdii
    ymar delguurve tegeed, bayan bish bolohoor delguur luu n shuurch ochij amjaagui l baishd haha
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • ard
    ulsiin zardlaar gadaadad suraad suraad xuwtsas l zarax xemjeenii medlegtei bgaa ni xaramsaltai. tolgoitoi aawiin xuu tegej sursan bol medlegee busdad tugeex bailaa gej
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin
    saihan l okhin baina, gevch huvtsaslalt bol hetsuu bn daa. ulaan huvtsas olniig umshc bolkui ee. gants l ulaan bhad bolno
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Zugeer neg medee bicheed unguruh d yadgiin bee, zaawal neg how iin shinjtei yum niitlehiin, mahlag bolhooroo ch geh shig naad ohin chin ene uedee jiremsen bgaan bishuu
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025