Өөрөөсөө 9 хуруу өндөр залуутай явж байхаар ...

Уг нь бол Ц.Хүсэлбаатар найруулагч гэргийгээсээ яг 10 см өндөр юм гэнэ лээ. СУИС-т сурч байхдаа хичээл заадаг Драмын театрын жүжигчин хархүүд дурлан болзож яваад багшдаа баригдаж л дээ. “Өлзийхүү, чи өөрөөсөө есөн хуруу өндөр залуутай явж байхаар хичээлдээ анхаарвал зүгээр байх шүү” гэхэд их л ичсэн гэдэг. Дурласан үедээ хичээлдээ муудсан охин өөртөө гомдон уйлж хор шар нь буцлан мэрийсээр тэр жилээ онц төгсөж 300 төгрөгийн стипенд авч байжээ. Харин одоо бол тэд урлагийн ертөнцийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигдэнэ. Мэргэжлийн загварын ертөнцийн акулууд тэр бүр тогтсон амьдралгүй, ихэвчлэн хүүтэй байдгаас ч тэр үү хожим охиноо тайзнаа алхахыг хардаггүй гэж хэлж болно.

Харин С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар хоёр Дэлхийн миссийн тайзнаа охиноо гунхаж явахыг харсан азтай аав, ээж хоёр. Өндөр нуруу, типаж сайтай дүр төрх эдний гэр бүлийн удмын гялбаа л даа. Охин Х.Баярмаа олны нүдэнд танил болж муухан одоос тод гялалзсан бол хүү нь харин “гэрэлд цохиулаагүй” байгаа. Эдний гэр бүлийн 90 хувь нь урлагийн хүмүүс тул хүүгээ яасан ч урлагийн хүн болгохгүй гэж ээж нь хатуу шийдсэн юм билээ. Дэлгэцээр бол дүүхэлзсэн хямсгар хээнцэр бүсгүй гардаг ч бодитоороо их л амар амгалан дөлгөөн тайван хүн гэж С.Өлзийхүүг магтдаг хүн олон юм билээ. Тиймдээ өнөө хүртэл гавьяатын одон тэмдэггүй тууж яваа биз. Ингэхэд түүнийг гавьяат аваагүй гэхэд олон хүн итгэж яддаг. Хэзээ цагийн “Цахилж яваа гөрөө” киноны Должин билээ дээ, хичнэн ч жил тайзнаа амьдрав, гавьяатгүй гэхээр сонин л доо, ер нь.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • зочин
    арай ч дээ гавъат өгмөөр юмаа
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • hyesle
    Zygeer l ajlaa hii l de yasan ch shagnald.gyrtain ynher myndag bol ter shagnal uuruu l irne biz de. Odoo l ingeed bhass buun zodoin bolj habi orchnoo amar bailgdgyi.l ail bsn da ter ohin neeh undruus tsaashgyi hymyyjil bhgi .ym l bol delen huhu il gargaad l nytseglee d l ulzii gyai ohino jashn daryylgtai bai hysel gyai ger bylee hairla gej helii
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • Soongo
    Охиныгоо жаахан даруухан өсгөхгүй яасан юм бэ? эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Юун гавьяат вэ. Тайзан дээр бүдүүн аварга, нээх муухай хоолойгоо чахруулаад орилогноод байдаг.
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Юун гавьяат вэ. Тайзан дээр бүдүүн аварга, нээх муухай хоолойгоо чахруулаад орилогноод байдаг.
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Юун гавьяат вэ. Тайзан дээр бүдүүн аварга, нээх муухай хоолойгоо чахруулаад орилогноод байдаг.
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    yuun gavyat ve Zolboot ehelj avmaardaa
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • mgl
    saihan ger bul bn, Uchral bas ednii huu bizdee,, Zolboot gaviyat awwguid gaihaad bsan Olziihuu bas avaagui yum bn shd sonin yum aa ogoh est shd Mongolin ard tumen bugdeeree medne shan jujigchid, shan humuus
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Яшгаа, юун гавьяат вээ??? Өлзийхүү ямар дүр бүтээсэн хүн бэ? Тэрэндкоруул ний продакшны Золбоот нь авуул арай л амьдралтай бх шү Өлзийхүү байхдаа яахав дэ хаха
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Tsogoo guain huu bn. Tsogoo guai sain jujigchin shu!!!
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025