Дэнжийн мянгаас гаралтай хөөрхөн боксчин хүү П.Сэрдамба Бээжингийн олимпийн дэвжээнээс элэг нэгтнүүдийнхээ цөсийн хөөргөсөн нь саяхан мэт. Хүүхдэрхүү цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж имижээ бүрдүүлсэн гавьяат маань Долоон буудалд аавтайгаа амьдарч, хоногийн хоолоо залгуулахын тулд хоосон лааз цуглуулж, болохоо байсан үед айлын хашааны банз ч сугалж явснаа нуулгүй ярьж байсан удаатай. Ийм амьдрал дундаас Олимпийн мөнгөн медальтан төрснийг ёстой хувь төөрөг, аз, ёндоо гэхээс яахав. Хамгийн сонирхолтой нь түүнд энэ их амжилт, эхнэр охин хоёртой нь зэрэгцэн ирж байв аа. “Эхнэр бид хоёр урд нь Нарантуулаас хувцас авдаг байсан.

Одоо олны танил болчихсон юм чинь хорооллоос хувцсаа авна аа” гэж нүд нь гялалзанхан ярьж суусан тэр цагаас хойш нэгэнт 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дахин нэг шинэ хүн хүлээж авч, бүл нэмсэн хосууд хоёр тийш болсон таагүй мэдээ бидэнд байна. П.Сэрдамба гэргийдээ байр сав, юу байдгаа үлдээж, Анагаах төгссөн, өдгөө хувийн эмнэлэгт ажилладаг Од хэмээх өөрөөсөө дүү бүсгүйтэй нэг гэрт орж, хамтын амьдралдаа сэтгэл шулуудсан байна.
П.Сэрдамбын гэргий С.Золзаяа нь бөө удганы тэнгэр хүлээж авсан, орцтой, юмтай бүсгүй гэдэг. Гэвч бөө удганых нь тэнгэр бүү хэл, хүү, охин хоёр нь П.Сэрдамбын сэтгэлийг уяж, тогтоож чадаагүйг бодоход Од бүсгүй овоо жаатай нэгэн болж таарах нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (80)