“Авилга” Жунай бол суусан газраасаа шороо атгадаг моринд нугасгүй, бурхан цуглуулдаг гэгээн ариун хүн. Нөгөө “Ээжийн бие муу байна хурдан ир. Торт авчраарай” гэдэг шиг хөгжилтэй тодотгол. Улс төрийн тэнгэрт түгсэн түг түмэн оддын нэг энэ эрхэм мэдээж ажиллах үедээ цөөнгүй зүйл хийсэн байх. Харин бид 800 мянган долларын үнэтэй Швейцарийн алдарт “Ulysse Nardin”-ы цагийг хоёр ширхгийг хийлгэсэн, энд тэндээс авилга авсан, газар зарсан гэхчлэн олон мэдээлэл дунд нэг хэсэг явдаг байсан бол ойрд ажин түжин намынхаа дотоод ажилд анхаарсан шиг амьдарч буй. Уг хүн нь бурханлиг үзэлтэй гэхдээ казино тоглох дуртай юм шиг байгаа юм.
Яахав Будда хүртэл эхнэр, 60 татвар эмтэй байсан мөртлөө тэр бүгдээ орхиод гэгээрсэн гэдэг биз дээ. Бурханлиг үзэл бооцоотой тоглоомонд хэрэг болдог байж мэднэ мэднэ. Хүн ер нь нэг арьсан дотроо хэд л бол хэд яаж л яаж хувирдаг юм уу даа. Ямартай ч түүнээс улс төрийн хүрээнд ихэд жийрхдэг бололтой, барин тавин нотлоод барьж аваад “хийчихэж” дөнгөхгүй л байх шүү. Хэсэг ажин түжин байсан тэрбээр сонгуулийн дуу гарч мотор дуугарахтай зэрэгцэн олны өмнө гарч эхлэв. Ямартай ч түүнийг гишгэчихвэл ардах хүмүүст нь юм үлддэггүй гэж бат нот итгэсэн хүмүүс нэг алхмын ч гэсэн өмнө алхах гээд байж ядаж буй шинжтэй шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)