Уг нь бол хорвоогоор нэг эрчүүд “Намайг ав, намайг ав” гээд явж байдаг юм гэсэн. Тийм байхад л нэг эрэгтэйд гурван эмэгтэй хүн ноогдож байна, яанаа ийнээ бла бла гэсэн хэвээр. Гэтэл зарим нь яасан байх нь уу, өмнө нь нөхөртэй байж байгаад салаад дахин гэрлэж жаргалтай амьдарсан байх нь. Тийм эрмэг дайчин, эрийн тэнгэртэй бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хоёрдугаар гэргий бичигдэнэ. Суухдаа эрхэм улс төрчид нэг “бэлэг”-тэй ирсэн нь охин А.Болор-Эрдэнэ нь.
Биерхүү, тэвэр бялхам, нүд дүүрэн охин шүдэнзний мод шиг охидоос хол тасархай олны танил болж орхисон. Түүнийг шоучин, Алтанхуягийн Панда гэж нэр хоч өгдөг нь өхөөрдөөд байгаа хэрэг болохоос өөр утга биш л дээ. Саяхнаас хавиргаа хадуулаа юу гэмээр ташаан дээрээ гунхаж, гоёмсог хөмсгөө гайхуулан үсээ шуух болсон бүсгүй ээжээсээ дутахгүй гоо нэгэн болохоо харууллаа.
Тэгж ярих юм бол ийм найз залуутай болж. Билгүүн хэмээх энэ залууг эмч хэмээн хүмүүс шивэр авир хийх юм билээ. Ээжтэйгээ адил нуруу намхан залууг сонгосон хэрнээ Бекхэмийг хөтөлсөн аятай ихэмсэг харцтай алхах охин бусдын атаархлыг төрүүлсэн. Намхан эрчүүд халамжтай, сайн хань байдгийг нотлох газраа зарим нь нотолсон хойно. Ер нь бүсгүй хүн заавал үзэсгэлэн гоо, дагина байх албагүй. Харин эрийн тэнгэртэй байхаас их юм шалтгаалдаг байх нь. Тэр нь бас удамшдаг гэсэн логик ч байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)