Ер нь явж явж хамгийн аатай, аралтай, төлөвшсөн хөөрхөн-бөхөөр Б.Бат-Эрдэнэ аварга тодорлоо шүү, таминь ээ! Түүн шиг даруухан оршиж, орон зайгаа олон жилийн турш хамгаалж, дээдэст хүндлэлтэй доодост асралтай явсан бөх байна уу, энэ цагт? Бөх хүн ч гэсэн цаанаасаа төрдөг, заяагдмал өгөгдөлтэй байдаг байх нь. Ядаж байхад өөрөө сайн хүний дээр гэр бүл нь хүртэл ёстой цэцэг ичээм бүсгүйчүүдээр дүүрэн шүү дээ. Угаас сайн бөхийн гэрт хүү төрдөггүй, охин заяадаг нь хувь тавилангийн зураас биз, аварга маань гэхэд л гурван охинтой.Эмэгтэй хүн, ээжийн удам дагаж сайн бөх төрдөг гэдгийн нэг учиг гогцоо ч энэ байж болно.
За энэ ч яахав, үндсэн ажилдаа оръё. Аваргад ерөнхийлөгчийн сонгуульд нүүр бардам нэр дэвших хувь тавилан заяасан онцгой төлөв гэргий нь, нэг цэцэгтэйгээ яваа нь энэ. Аавыгаа дуурайсан аралтай, чацтай орчин цагийн будгаар амилсан, мэс заслын ширээнээс мэндэлсэн гоо бүсгүйчүүдээс тэс өөр “зүсэм”-ийн охин нь цаанаа даруу. Ерөнхийлөгчид нэр дэвшээд Ганнам стайл бүжиглэн бужигнуулж байсан Ба аварга маань хэрвээ сонгуульд ялсан бол бид ийм нуруулаг тэргүүн хатагтайтай болох байж. Аваргынхан гэр бүлээрээ гадагшаа айлчлалд яваад л ёстой солиоруулж байх байж шүү. Пэээ, монголчууд чинь ийм биерхүү хүмүүс үү гээд л тэр гадаадын хэвлэлээр нэг шуугих байж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)