“Ханбүргэдэй” их дэлгүүрийн хатантан хатагтай С.Энхзул “ГОК”-ийн экс захирал Ч.Ганзоригийн бэр болсноор эргэлт буцалтгүй олонд танигдаж анхаарлтын төвд амьдрах үүрэг даалгавар авсан. Анхандаа ч яахав төрж тэлээгүй зэгзийсэн амьтан хөөрхөн сайхнаараа гайхуулж байлаа. Харин амаржсаны дараа багахан жин нэмж өөр С.Энхзул гарч ирэв.
Гэсэн ч угийн бизнес эрхэлдэг хөдөлгөөнтэй бүсгүй, дээр нь суурь гайгүй тулдаа энэ эрсдлийг давав. Магадгүй нас насанд тохирсон гоо үзэсгэлэн байдагчлан түүнд жин нэмсэн нь зохисон байж мэдэх юм шүү. Түүний энэ удаагийн сонголт ийм байлаа. Бүсгүйчүүд дээгүүрээ өмссөн топыг нь хараад уулга алдан байлаа шүү. Брэнд түгээгч хатагтай хогоо асгахдаа ч сайхан харагдахын дээр үргэлж төгс байх баргийн супер модель биелүүлэхэд хэцүү даалгавараа цаг тухайд нь хийхээр хичээж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)