77 дахь гишүүн Б.Мэдрээгийн  албан ёсны гэргий

Юу юугүй УИХ-ын гишүүн болохоор дээл хувцсаа зэхэж суусан эрхэм банкир Б.Мэдрээгийн догдлол түр дарагдаж. Уг нь Р.Бурмаа албаа өгвөл түүний нэр яг ард нь дурайж байгаа юм л даа. Ер нь жагсаалттай эс жагсаалттай тэр гишүүн болбол болох л хүн. Тэртээ 1977 оноос хойш банк санхүүгийн салбарын хөгжил дэвшлийн төлөө алд биеэ алдартал зүтгэсэн. Гавьяат эдийн засагч цолыг ч гуйж биш гуядаж авлаа. Банкны салбарт 23 жил тасралтгүй ажилласан хүн зүгээр гарын арван хуруу шигээ мэдэхээр барахгүй толгой гэж компьютер, амьд архив болоо биз.

Хөөрхий зээлэн дөрөөн дээр дэнжигнэж амьдардаг улс төрчид банкны луухгар эр орж ирнэ гэхээр өмссөн костюм, унасан машин, амьдардаг хаус нь бүгд зээлийнх тул аягүйцдэг л биз. Энэ ч яахав баярхуу хийрхүү монгол араншин. Яадаг юм, зээлтэй болохоос хулгайлсан биш, зээл төлөх нь үнэн, үхэх нь үнэн. Ингэхэд түүний гэргийг манайхан хөгжмийн зохиолч Г.Бирваагийн охин гэж таасаар ирсэн. Төгөлдөр хуурч Б.Мөнхшүр хэмээх бүсгүйтэй эхнэрийнх нь нэр адил байсан юмуу даа. Угтаа бол гэргий нь химич мэргэжилтэй, ханьдаа хүү охин хоёр төрүүлж өгсөн жирийн монгол бүсгүй. Химич-төгөлдөр хуурч байж болох эсэх бас дараагийн шатны асуудал л даа. Жүжигчин-улс төрч л манай парламентад дутаад байгаа шиг анагаахт төгөлдөр хуурын хичээл нээрээ дутаж байж мэдэх. Улаанбаатарын уугуул хүү Б.Мэдрээ улс төрийн рингэнд гарсан ч, эс гарсан ч яах вэ гэсэн шиг ханьтайгаа зугаалж ганц нэг папарацидуулах сургууль хийж буй нь энэ. Дараагийн удаад зураг даруулахдаа гэргийгээ хажуудаа авахгүй бол та өөрөө том биетэй болохоор ардаас чинь сайн харагдахгүй байна шүү, Мэдрээ дарга аа!

Эх сурвалж.www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • 1
    БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
    2016 оны 06 сарын 05
  • 1
    БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
    2016 оны 06 сарын 05
  • 1
    БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
    2016 оны 06 сарын 05
  • Z
    Avgai ni bish bna shidee Zaya gej emertei bdag sh dee
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
    • 1
      БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
      2016 оны 06 сарын 05
    • 1
      БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
      2016 оны 06 сарын 05
    • 1
      БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН БУЯН ДУТААД НИЙТЭЭРЭЭ МУУ ХҮМҮҮС ГАРДАГ БОЛСОН ЦӨВҮҮН ЦАГ ШҮҮ.,СЭРЭМЖТЭЙ БАЙ МОНГОЛЧУУДАА
      2016 оны 06 сарын 05
  • Зочин
    medree gej yag yu gesen ug yum bol ,medreech ee gesen ug yum bolov uu
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Мэдрэмжгуй хуухэн бэ?
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochin
    Medree odoo buur zunuud neg yumaa davtaj yariad bish bolson baina lee shuu. Tiim ch mundag hun ug ni bishdee. Sagsuu, ovilgogui bas ih huuhemseg hunshdee.
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • aduu
    tom bietei gah gah gah......
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • mn
    ajliin huvid bol yarih yum bhgu e sain bankir. amidraliin huvid unen irvaa durak. umnuh 2 huuhed ni gej unen holduu mal huuhduud aaviga pizdagaar ni duudaa l yavj bdag neg amerik ruu 2 huuhed avgaiga tsuluh gej uzsen nuguu mal huuhduud ni huluu olj chadagu end irtsgeesen. odoonih ni avgai gej unen shulam hetsuu amidaraltai gardaa huurhii
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025