Д.Батбаярт давхраа хийчихвэл Т.Баясгалан!

Бөх, дуучин хоёр нэг гэрт орвол бүхний манлай сайхан болно гэж ард түмэн хэлцсээр ирсэн. Харамсалтай нь “туучийнууд” энэ зарчмаар явах биш, яг энэ жишгээр шүүвэл тун цөөн хос төрсөн байдаг. Цаад бөхчүүд чинь цаг дээрээ тулахаар мисс бүсгүйд талтай, хараад байгаарай. Харин ард түмний үгийг амьдрал дээр биелүүлсэн хосууд бол Д.Батбаяр, Т.Баясгалан хоёр, гэм нь гэргий нь нөхөрт гарч, гавьяат болсноор санасандаа хүрлээ гэсэн аятай тайзнаа гарахгүй гэртээ бүгчихсэн болохоос. Уг нь бөхийн гэргий дуулж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ.

Ханьдаа хоёр хүүхэд төрүүлж өгсөн нийтийн дууны гүнж маань хамар уруул энэ тэрдээ хийсэн засвараа “авахуулж” үндсэн төрхөндөө орлоо гэж өнгөрсөн жил баахан шуугиан тарьсан. Харин энэ удаад “ёолк” энэ тэр гээд өнөө төрхөндөө буцаад орсон бололтой гэж хавь ойрынхон шивэр авирхийв. Ингээд харсан чинь амраг хосууд амьдрах тусмаа ижилсдэг хойно хос хоёр хоорондоо тун төстэй болоо юу даа. Амраг хосын нүд адилхан байдаг гэж дуу байдаг даа, “Батбаярт давхраа хийчихвэл яг Баясгалан болох юм байна” гэж өнөө үгэнд дуртай олон түмэн чинь тунчиг онож хэлсэн гэнэ шүү. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • нараа
    Бас л айлын нөхөр салгаж суучаад дуугаа ч дуулж чадахаа байсан тэнэг янхан ш дээ. Дарвайсан авгай бүр ямбийчжээ
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • ЭЗЭГТЭЙ
    ХОЁР САЙХАН ХОСДОО АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025